19/06/2026
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО
Арван долоодугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн зуны дунд сарын шинийн 05-ны бэлгэт сайн өдөр буюу 2026 оны 06-р сарын 19-ний өдөр тус сургуулийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэ жил тус сургуулийн Бакалаврын түвшинд Хэл, уран зохиол/Эх бичиг, Төвөд хэл судлал/, Уран зураг /Уламжлалт шүтээн урлал/ Магистрын түвшинд Философи /Буддын гүн ухаан/-ийн төгсөлт болж байгаа юм.
Үүний дээр дотоод, гадаад улсын буддын гүн ухааны мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн эрдмийн зэргийг боловсролын зэрэгтэй дүйцүүлэн баталгаажуулж диплом энгэрийн тэмдэг олгов
Баярын үйл ажиллагаанд:
Сургуулийн удирдах зөвлөлийн дарга хамба номун хан, гэвш лхаарамба, Доктор, (Ph.D), профессор Д.Жавзандорж
Сургуулийн ректор, Доктор, (Ph.D), профессор М.Ганхуяг
Сургуулийн хүндэт багш, ажилчид, төгсөгч болон төгсөгчдийн эцэг, эх, дотнын хүмүүс нь хүрэлцэн ирсэн юм.
Монголын Бурханы Шашны Их Сургуулийн бакалаврын түвшинд Хэл уран зохиол, Уран зураг мэргэжлийн хөтөлбөрийг амжилттай суралцаж төгсөж буй төгсөгчдөд мэргэжлийн зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай Монголын Бурханы Шашны Их Сургуулийн ректорын тушаалыг уншиж танилцуулснаар:
Ц.Ганболд жорвонтой (ангийн дарга) Хэл, уран зохиол /Эх бичиг, Төвөд хэл судлал/-ийн анги, Уран зураг /уламжлалт шүтээн урлал/-ийн ангийн оюутан нар диплом, энгэрийн тэмдэг ээ гардан авлаа.
Мөн Монгол улсын Боловсролын сайдын 2026 оны 02-р сарын 03-ны өдрийн А/31 тоот тушаалыг үндэслэн МБШИС-ийн ректорын 2026 оны 06-р сарын 16-ний өдрийн А/37 тоот тушаалын дагуу гадаад улсын буддын гүн ухааны мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн төгсөгчийн эрдмийн зэргийг боловсролын зэрэгт дүйцүүлэн баталгаажуулж олгож буй төгсөгчид Монгол Улсын Боловсролын сайдын тушаалыг уншиж танилцуулснаар
Гэвш лхаарамба, гэвш аграмба, гэвш цограмба, гавж нарыг докторын зэрэгтэй
Дүлва равжамба, зод равжамба, ум равжамба, тигга равжамба, ажирьяа нарын магистрыг зэрэгтэй
Парчин равжамба, гэвш, шастри нарыг бакалаврыг зэрэгтэй тус тус дүйцүүлэн баталгаажуулж олгов.
Буяны хүлгийг сайтар хөлөглөн
Ерөөлийн хазаараар залуурдан чиглүүлж
Хичээнгүйн ташуураар ташуурдан шавдуулж
Нирвааны тивд зорчих болтугай.