Сац Бурхан Урлал

Сац Бурхан Урлал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сац Бурхан Урлал, Art Gallery, Ulaanbaatar.

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТАНГАРАГИЙН ШҮТЭЭН    Монголчууд тусгаар улсаа байгуулж ард түмнээ харш дайснаас аврахын тухайд ...
30/08/2026

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТАНГАРАГИЙН ШҮТЭЭН
Монголчууд тусгаар улсаа байгуулж ард түмнээ харш дайснаас аврахын тухайд Улаан сахиусыг хүрээ хийдийн газар дуу тасралтгүй түм хурж, дормыг нэгэн зэрэг залуулж байв.
1912 оноос соёлоор нэгдсэн Монгол төрийн албан тушаалтан нийтээр нь Баруун өргөөний Улаан сахиусны өмнө бат тангараг өргөж байлаа.
сахиус
хэмжээ 30:40см. утас☎️88011548

29/08/2026

Хуучины монгол хэвний чагц Гомбо сахиус
Хэмжээ:16.5см ,14.5см
Бүтээж байна:Утас:88011548

26/08/2026

ГОНГОР БУРХАН
Гонгор бурхан нь ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулдоршдог
Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхадын нэг бөгөөд Махагал бурхадын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан билээ.
Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныгарилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гохдэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурханг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурханыг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг.

Гонгорын бумба

Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр, найз бурхадад адилхан өргөл хүндэтгэл үзүүлэх учиртай. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд нарийн дэг жаягаар бүтээдэг. Үүнд: Есөнэрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаахир буртаг оруулалгүй авдар юмуу хайрцганд хийж тавьдаг . Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээх нь элбэг.
Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ардбүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсвэл зохино. Гонгор бурханы бумбыг тахиулаад ашиг,орлого олвоос хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой.

Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад, хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулжтавьдаггүй ажээ. Гонгор бурханы зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала ахри ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эдбаялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ.
Гонгор-Ичинноров нь эрдэнийн дээд эзэд минь Норовыг зүрхэндээ барьж, эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн,сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудажэрхэндээ хураах дамарыг чанга цохино. Ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эдэрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урж, тасдаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахыг цээрлэдэг юм.
Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус тус барьж, үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийд таслаж, эрдэнэ мэттуслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож, их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалдхоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтанд барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан махгал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай.

Түүхээс

Төвдийн анагаахуйн ухааны их багш "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс төвдөд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав. Гэтэл гэнэт зургаан гартай цагаан хүн гарч ирээддээрэмчин бүгдийг гэтэлгэн хүсэл бүгдийг биелүүлсэн нь их Ютогийн таалалд ихэд нийцсэн ба тэрээр Гонгор-идшинноров гэгч байжээ. Түүнийг таалан болгоохдоо "Миний залгамж шавь нар сэлтийн сахиусмөн тул хожмын шавь нар үүнд тахил, балин өргөж үйлсээзахируулагтун" хэмээн айлдсан юм.
Гонгорын хөтөл
Халхын их хүрээнээс зайдуухан бөглүү нэгэн газарт IV Богд Жавзандамба Лувсантүвдэнванчиг \1775-1813 он\ хийд байгуулах газаршинжлэхээр бараа бологчдын хамт Богд Цэнгэлтэй уулын зүүн хойно Улаан бумбатад иржээ. Тэр газар нь арц сургар анхилсан, алаг цэцгэн хучлагатай аяс зохистой газар байж. Тийн байтал цагаан торгон дээлтэйөндөр хүн дайралдаад нэгэн зуун лангийн ембүү, нэг Гонгор бурханы хэвөгөөд гэнэт алга болжээ. Тэр хүнийг хайж сурагласанд Дашчойхорхийдийн зүүн хөтлөөр гялалзсан цагаан торгон дээлтэй хүн даваад явсансураг гарчээ.
Богд Жавзандамба: "Билиг ихэд зохив. Бид хийдээ эндцүглэе" гээд шав тэмдэг тавьж, тэр хөтөл дээр чулуугаар Гонгор бурханбүтээж тавьжээ. Уг хөтөл Гонгорын хөтөл нэрээр алдаршсан ажээ. Богдын тийн заларч явсан үе нь арван дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилийн \1807\ зуны эхэн сарын улаан тэргэл өдөр байсан юм гэнэ билээ.

22/08/2026
14/08/2026

Гүргэл Лхам
Хэмжээ:. 30см ,40см

13/08/2026

Сац бурханы гол найрлага эмт шаварт ордог орц, зайнаас зухас дурьдая.
Үүнд: Сандуйн жүдийн элс:
Тус эрдэм нь хүмүүны нас буян, нэр алдар, цог золбоог дээшид дэгжрээхийн сацуу цаг бусын аюул, өвчин эмгэг, үхэл хагацал, ад зэтгэрээс өлзий бусын гай барцадаас сахин хамгаалж насан өөд, бурхан болоочийн хойтын мөрийг дээш татагч нарийн увидас жинлавтай билээ.
Мөн Монголчууд эртнээс Сандуйн жүд /Нууцын хураангуй/ номыг тахиж, дээдэлж шүтэн ирсэн бөгөөд одоо цагт машин унаандаа залах, элс тэргүүтнийг уг номыг хурсан лам хуврагуудаар хүлээлгэж адис жинлав оршоож гэнэтийн гай барцад, цаг бусын үхэл аюулаас сахин хамгаална хэмээн орон байр, унаа тэргэндээ цацах, судрыг биедээ авч явах бурхан болоочийн хойтын буяны ажилд зориулан элдэв муу ёр тэмдэг араасаа дагуул дагуулах өлзий бус зүйлийг амарлиулах зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Уншсан ламын салхин доогуур гарсан нохой төрөл арилжиж хүмүүний төрөлд төрөх, номын дууг сонссон хүн, хийгээд адгуус амьтан ч гурван муу заяанаас гэтэлж сайн төрлийг авах, санаатай болон санаандгүй үйлдсэн нүгэл, хилэнц нимгэрдэг хэмээн билэгшээдэг юм.
2.МБШ төв – Гандантэгчэнлин хийдийн Очирдара дуганы үүдэн шороо.
Дээдэс багш нар хутагт хувилгаад морилсон, заларсан хийгээд олон мэргэдийн Оройн дээд шүтээн Очирдара бурхан бодитой заларсан энэхүү орон дуганы шороонд хүртэл маш их адистид, жинлав оршиж эрчим энерги хуримтлагдсан хэмээн үздэг. Тийм учраас уг шороог залсан газар орон, нутаг, гэр байшинд өлзий бусын ад зэтгэр, хүмүүн бусын хорлол, хар, цагаан хэл ам тогтдоггүй хэмээдэг.
3.Дэчингалаба буюу Дүйнхор дацангийн сууран шороо:
Богдын шар ордон, хийд орны сууран шороонд Дүйнхор /Цогт цагийн хүрдэн бурхан/-ы адистид, хүч чадал шингэсэн гэж үздэг. Мөн өлзий бусын элдэв харшлах шалтгаан бүхнээс сахин хамгаалж Шамбалын оронд төрөл таалах, бурхад бодьсадва нартай нигуур учрах, үтэр түргэнээ бурханы хутгыг олох хөрөнгө нь болдог хэмээн билэгшээдэг билээ.
Адистид газрын эмт шаварт оршоосон үнэртэн,зай тэргүүтэн:🔅маанийн үрэл🔅лиш🔅агь🔅хаж гүргэм🔅цагаан зандан🔅далайн хөөс🔅6 эмийн ургамал🔅ванзай🔅шилэн гавар🔅улаан зандан гэх мэт адис жинлавтай гэсэн нандин эдээ сайтар нунтаглан бурхан шүтээндээ оршоосон болой. 🙏🏼

12/08/2026

Улаан Жамсран
Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг авран хамгаална байлгах.монгол орноо Улаан сахиус гэж алдаршсан. Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай.
Захиалга өгөх утас:88011548

12/08/2026

Захиалгын бурхад эхнээсээ дүүрч байна 🔥

01/08/2026

Амралт дуусч захиалгын ажилдаа орлоо

Утас:88011548

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сац Бурхан Урлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category