ztn sound

ztn sound Хөгжим бол чанга биш гоё дуугарах ёстой...

https://maps.app.goo.gl/Ts5Wqm6c9XApYM9k8

07/08/2025
Хөгжмийн дуугаралтын 60-70% нь басс болон бөмбөрийн хөл байж суурь болж өгдөг. суурь сайн байхад тэгээд болно доо.   Тэг...
23/11/2024

Хөгжмийн дуугаралтын 60-70% нь басс болон бөмбөрийн хөл байж суурь болж өгдөг. суурь сайн байхад тэгээд болно доо. Тэгвэл манайд хэрэглээд байгаа сингл болон дабл намууд ялгаагүй тэрүүхэн тэндээ дуугараад л 5-10м яваад л байхгүй болчихдог. зүгээр хүнгэнээд нүргэлээд байдаг болохоос өнгө дуугардаггүй. Тэгээд хөгжмийг чанга дуугаргая гэвэл намаа л нэмэх хэрэгтэй байгаа юм даа. Нам ба дунд шингэний харьцааг хараад байхад намын яригч 20 байхад дунд шингэн нь 8 байх жишээтэй. гэтэл манайд эсрэгээрээ 6-8 дунд шингэний яригч дүүжилчихсэн доор нь 2 нам тавьсан тэр нь дуугардаггүй. тэгэхээр энэ тоглолтууд яагаад хачин дуугараад байдаг нь ойлгомжтой. манай намын яригч бол 50-100метр зайнд яг өнгө дуугарч байдаг өөрөөр хэлбэл танхимын цаад захад хүрч дуугардаг. за тэгээд хүний хоолой хөгжмийн зэмсэг дунд зурваст дуугардаг. тэгэхээр дээд яригчнууд дунд зурвас сайн уншдаг байх ёстой. харамсалтай нь ихэнх яригч 2 зурвасын буюу дунд зурвасын яригч байдаггүй болохоор тиймхэн дуугардаг...

энэ хогийн хийцтэй эд шүү. дараа нь задалж сервис хийнэ гэж бодоогүй мэт...
06/11/2024

энэ хогийн хийцтэй эд шүү. дараа нь задалж сервис хийнэ гэж бодоогүй
мэт...

за даа тэгээд сайн хөгжим гэхээсээ илүү хямд юм л хайдаг юм байна доо. дуугардаг дуугардаггүй нь  хамаагүй... 96 955955
04/11/2024

Болор смарт караоке машины 2 дахь цуврал эхэллээ. энэ цувралаас эхэлж Оюуны өмчийн газраар баталгаажсан барааны тэмдэг ш...
04/11/2024

Болор смарт караоке машины 2 дахь цуврал эхэллээ. энэ цувралаас эхэлж Оюуны өмчийн газраар баталгаажсан барааны тэмдэг шинэ логотой угсрагдаж эхэлж байна.

Чанга яригчны тухай...Чанга яригчны үзүүлэлт нь:- Тухайн яригчны инч буюу диаметрээс гадна ороомгийн диаметр соронзонгий...
30/09/2024

Чанга яригчны тухай...
Чанга яригчны үзүүлэлт нь:
- Тухайн яригчны инч буюу диаметрээс гадна ороомгийн диаметр соронзонгийн диаметр, зузаан зэргээс ихээхэн хамаардаг. ж-нь: соронзонгийн диаметрээс чадал хамаарна, ороомгийн диаметрээс унших зурвас хамаарна
- Их биеийг хийсэн материал нь хайлш юм уу нимгэн төмөр үү гэх мэт
- Цаас нь зөөлөн хатуу янз бүр байдаг гэрийн зориулалтын ч юм уу жижиг яригчны цаас зөөлөн хүрээ нь резин байх нь элбэг, эсрэгээрээ том яригчны цаас зузаан хатуу байдаг. Сонирхуулахад дээр үеийн яригчнууд өргөн зурвасын (full range) байдаг байсан. Ламптай (tube) өсгөгчний яригч маш мэдрэмтгий бараг хойноос нь үлээхэд мэдэрдэг бол одооны яригчнууд хойноос нь өшиглөхөд чанга дуугардаг гэж хэлж болохоор хэ хэ. Нилээн бүдүүлэгдүү зүйрлэл байна уу? ламптай өсгөгч өөрөө зурвас сайтай шуугиан байхгүй учираас ёстой навчсын сэрчигнээг уншдаг даа...
- За за хадуураад явчихлаа. Чанга яригч нь хийц соронзонгоосоо хамаарч чадал нь янз бүр байна. гэхдээ бас хязгаартай. 10 инч дээд тал нь 300Вт; 12 инч дээд тал нь 500Вт, 15 инч дээд тал нь 800Вт харин 18 инч 280мм соронзтой байж 1000Вт байх боломжтой. гэхдээ энэ нь дээд хэмжээ шүү. манайд орж ирж байгаа яригчны ард пик (peak) хэмжээ тавьсан байдаг.Ж-нь: SMS - 100W ; Music - 200W; Peak - 400W гэж тэмдэглэдэг. тэгэхээр байгаа хэмжээг 4-т хуваавал бодит чадал гарна даа.

- Энэ зураг дээрхи хоёр яригч бол урдаас нь харахад адилхан 12 инч яригчнууд. том нь 500W жижиг нь мэдэхгүй, лав л 50W хүрэхгүй
- Чадлын өсгөгч ч бас ялгаагүй. Yamaha 7000 гэхэд талдаа 650W; Yamaha 5000 гэхэд 500W байх жишээтэй
- Одоо л нэг их том том чадал байдаг болсон болохоос дээр үед яригч өсгөгч дээд тал нь 100W байсан даа. Соёл Эрдэнэ хамтлагийн алдарт Ramsa өсгөгч нь 2х250W, яригч нь 300W байсан юм билээ.
- За тэгээд доторхи яригч гэвэл иймэрхүү. гадна хайрцагт бас их учир байна аа. зүгээр нэг түлээний хайрцаг шиг дөрвөлжин хайрцагт хийгээд л болчих зүйл биш юм шиг ээ. хайрцаг хийх материал аль болох нягттай байдаг. ихэвчлэн фанер ашиглаж хийсэн байдаг. гэхдээ нягтрал сайтай байх хэрэгтэй. сүүлийн үед MDF хавтан их ашиглах болсон. гэхдээ бас нягтрал нь янз бүр байдаг бөгөөд Е үсгээр тэмдэглэгдсэн байдаг. андашгүй дээ өргөөд үзэхэд л мэдэгдэнэ. дээр үеийн яригч одооны тендерийн яригчнуудыг харьцуулаад үзээрэй. мэдээж хүнд бол сайн.
үргэлжлэл:
- За ингээд товчхондоо чанга яригч маань яригчны чанар хэмжээ, хайрцагны материал зэргээс гадна гол асуудал бол хайрцагны хэмжээ загвараас ихээхэн хамаардаг.
- Ер нь ихэнх үйлдвэрүүд 6-7 загварын яригч хийдэг байсан. 18 инчийн дан нам, давхар нам, 12 болон 15 инч full range тэгээд монитор гэх мэтээр...
- За тэгээд сүүлийн жилүүдэд Line array гэж манайхны хэлдгээр дүүжилдэг яригч ихээр ашиглах болсон...
- Ингэхэд гоё цэвэрхэн дуугаралт гэдэг нь чанга биш юм аа. Юу гэхээр хөгжмийн бараг 60-70 хувь нь басс бөмбөрийн хөл дуугарч байж суурь болдог байх юм. өөрөөр хэлбэл доод өнгө. тэгээд суурь сайтай байвал бусад нь тэгээд болно. чанга дуугаргая гэвэл намаа л нэмэх хэрэгтэй.
- LA яригчны онцлог бол өндөрт өлгөж аль болох хол цацах зориулалттай. тэгэхээр дагаад намын яригч маань бас л хол дуугарах хэрэгтэй болно. харамсалтай нь одоо манайд байгаа яригчнууд 5-10 метрээс цааш дуугардаггүй. дээр нь тодорхой өнгө дуугардаггүй битүү нүргэлээд хүнгэнээд л байдаг.
- Ер нь хүний хоолой хөгжмийн зэмсгүүд дунд зурваст дуугардаг, гэтэл full range яригчнууд дунд зурвас уншдаг яригч байхгүй 2way буюу 2 зурвасын яригчнууд байдаг. эндээс харахад шингэний яригч дээр бүх ачаалал ирээд амархан шатдаг. LA яригчнууд дүүжилдэг л болохоос нэгэн төрлийн full range яригч юм даа. ганц нэг гайгүй бранд байна аа байна. гэхдээ л...
- Дүүжилдэг л байвал яригч гэх нь холгүй болсон энэ цагт нөгөө яригчнууд нь 8 инч, 10 инчийн яригчнууд байх юм. караокены яригчнууд л 8-10 инч байдаг даа. тэгэхээр та нар төсөөлдөө караоке яригч хэдийг давхарлаад дүүжилчихээд ... 12 инчтэй LA яригч ховордоо ховор. хуучин муу full range ядахдаа 15 инч байсан болохоор арай дээр ч байсан юм уу даа.

үргэлжлэл...
- Чанга яригч. дуугаралтын тухай товчхондоо иймэрхүү. тэгээд манайд элдэв бар сав, ресторан цэнгээний газар. тоглолтын танхим хаана ч ялгаагүй ямархуу дуугаралт тоглолт болдгийг надаар хэлүүлэлтгүй та бүгд мэднэ дээ. тэгээд л дуугарсан дуугараагүй болсон болоогүй гээд л бөөн маргаан хэ хэ. бүгд л өөр өөрсдийгөө бут авсан л гэдэг дээ. Уг нь жилээс жилд дээрдээд ч байгаа юм уу гэмээр...
- Миний бие 40 гаран жил энэ хөгжим техниктэй ноцолдож ирлээ. анхандаа засдаг ч хусдаг ч гэдэг шиг байлаа. ховор живэр үед дуурайлгаж хийдэг байсан. Одоо тэгээд нэгэнт хобби юм хойно гайгүй дуугардаг юм хийх гэж хичнээн ч жил нухав даа.
- тэгээд яахав явсан нохой яс зууна гэдэг дээ, элдвээр л хийж туршиж үзлээ. мэдээж төгс төгөлдөр гэж юм байхгүй, гэхдээ хоосонгүй ээ.
- зарим баар клубд орж үзлээ л дээ нам энэ тэр дуугарч байгаа юм алга тэгсэн мөртлөө наадах чинь 21 инч ш дээ гэх... угаасаа дуугарахгүй юм чинь тэр 15,18 инч байна уу 21 инч байна уу ялгаа юу байна аа. дуугаралт энэ тэр нь клапан хаагдам, ёстой нөгөө галзуу нохойнд салхи нэмэр гэдэг шиг 100гр ууж 1000гр согтоход нь нэмэртэй ч юм уу.
- Эцэст нь хэлэхэд би олныг хийж угаасаа чадахгүй ээ. ядаж хөгжим чинь ингэж дуугардаг юм байна гэж мэдрүүлэх юмсан л гэж боддог юм. тийм учраас тэр хөгшнийх гар хийцнийх манайх завод гэдэг нөхөд санаа зоволтгүй ээ хэ хэ...
- Манай намын чанга яригч 18 инч 1000Вт 8 Ом. дэргэд нь дуугарч байгаа нь сайн мэдэгдэхгүй юм шиг гэхдээ 50м 100м цаана яг өнгө дуугарч байдаг гэдэг.
- LA яригч 2 way full range болон 3 way гэсэн хоёр сонголттой байна. уг нь LA яригчийг 3 салгаад намтайгаа нийлээд 4 зурвасаар буюу нам/дундын нам/дундын шингэн/шингэн гээд дуугаргаж тохиргоо хийвэл маш гоё хүссэнээрээ дуугаргах боломжтой юм. гэхдээ зарим нь (удирдлагууд) ойлгодоггүй гэсэн. нэг чанга яригчинд 3 ширхэг чадлын өсгөгч залгана гэхээр энэ хөгшин зүгээр байгаа даа гэсэн харцаар хараад байдаг наасан. заримд нь тайлбарлах санаатай тэдэн зурвасаар салгаж дуугаргаж байна гэхээр урдаас тийм байна ч гэж байх шиг... харамсалтай нь сонсоод яаж холбож яаж дуугаргаж байгааг мэдэх аргагүй л дээ... тэгэхээр тиймэрхүү хүмүүстэй бол нэг их юм ярьж цаг алдмааргүй санагддаг юм үнэнийг хэлэхэд. зарим газар багцаагаар харахад 100-200 сая төгрөгийн техник хэрэгсэл овоолсон газар байна дуугаралт нь 20 сая төгрөгийн ч дуугаралт байхгүй. учир нь холболт тохиргоо худлаа байх жишээтэй. эзэд бол өөрсдийгөө лаг хөрөнгөтэй л гэж боддог байх даа.
- ковидоос хойш хэн дуртай нь онлайнаар юм авч ирдэг болж дээ тэгээд том бага хэдэн яригч нийлүүлээд нэг өсгөгчинд залгачихсан ч байх шиг... янз янзын юм л үзэгдэх юм. За тэгээд таны л сонголт л доо. мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг. гэхдээ хүнд үйлчилж байгаа байгууллага ялангуяа хурим найр хийдэг газар арай л дэндүү гэмээр газар зөндөө байх юм аа
- Зарим нь хөгжим сонсчихоод манайхыг ингээд дуугаргаад өг гэдэг юм. УАЗ 469-г яаж ч тордоод ЛАНД болохгүй биз дээ. урд аймаар дуугарч байсан ирээд дуугардаггүй тохируулаад өг гэдэг юм. тэндээ давхар дуугаргаад өгчихдөг л юм шиг байгаа юм даа

Чанга яринчны тухай...үргэлжлэл...- Чанга яригч. дуугаралтын тухай товчхондоо иймэрхүү. тэгээд манайд элдэв бар сав, рес...
23/09/2024

Чанга яринчны тухай...

22/09/2024

Чанга яригчны тухай...
үргэлжлэл:
- За ингээд товчхондоо чанга яригч маань яригчны чанар хэмжээ, хайрцагны материал зэргээс гадна гол асуудал бол хайрцагны хэмжээ загвараас ихээхэн хамаардаг.
- Ер нь ихэнх үйлдвэрүүд 6-7 загварын яригч хийдэг байсан. 18 инчийн дан нам, давхар нам, 12 болон 15 инч full range тэгээд монитор гэх мэтээр...
- За тэгээд сүүлийн жилүүдэд Line array гэж манайхны хэлдгээр дүүжилдэг яригч ихээр ашиглах болсон...
- Ингэхэд гоё цэвэрхэн дуугаралт гэдэг нь чанга биш юм аа. Юу гэхээр хөгжмийн бараг 60-70 хувь нь басс бөмбөрийн хөл дуугарч байж суурь болдог байх юм. өөрөөр хэлбэл доод өнгө. тэгээд суурь сайтай байвал бусад нь тэгээд болно. чанга дуугаргая гэвэл намаа л нэмэх хэрэгтэй.
- LA яригчны онцлог бол өндөрт өлгөж аль болох хол цацах зориулалттай. тэгэхээр дагаад намын яригч маань бас л хол дуугарах хэрэгтэй болно. харамсалтай нь одоо манайд байгаа яригчнууд 5-10 метрээс цааш дуугардаггүй. дээр нь тодорхой өнгө дуугардаггүй битүү нүргэлээд хүнгэнээд л байдаг.
- Ер нь хүний хоолой хөгжмийн зэмсгүүд дунд зурваст дуугардаг, гэтэл full range яригчнууд дунд зурвас уншдаг яригч байхгүй 2way буюу 2 зурвасын яригчнууд байдаг. эндээс харахад шингэний яригч дээр бүх ачаалал ирээд амархан шатдаг. LA яригчнууд дүүжилдэг л болохоос нэгэн төрлийн full range яригч юм даа. ганц нэг гайгүй бранд байна аа байна. гэхдээ л...
- Дүүжилдэг л байвал яригч гэх нь холгүй болсон энэ цагт нөгөө яригчнууд нь 8 инч, 10 инчийн яригчнууд байх юм. караокены яригчнууд л 8-10 инч байдаг даа. тэгэхээр та нар төсөөлдөө караоке яригч хэдийг давхарлаад дүүжилчихээд ... 12 инчтэй LA яригч ховордоо ховор. хуучин муу full range ядахдаа 15 инч байсан болохоор арай дээр ч байсан юм уу даа.

БОЛОР ухаалаг караоке машины эхний цувралаас 3 л үлдэж дээ...
19/09/2024

БОЛОР ухаалаг караоке машины эхний цувралаас 3 л үлдэж дээ...

Чанга яригчны тухай...Чанга яригчны үзүүлэлт нь:- Тухайн яригчны инч буюу диаметрээс гадна ороомгийн диаметр соронзонгий...
18/09/2024

Чанга яригчны тухай...
Чанга яригчны үзүүлэлт нь:
- Тухайн яригчны инч буюу диаметрээс гадна ороомгийн диаметр соронзонгийн диаметр, зузаан зэргээс ихээхэн хамаардаг. ж-нь: соронзонгийн диаметрээс чадал хамаарна, ороомгийн диаметрээс унших зурвас хамаарна
- Их биеийг хийсэн материал нь хайлш юм уу нимгэн төмөр үү гэх мэт
- Цаас нь зөөлөн хатуу янз бүр байдаг гэрийн зориулалтын ч юм уу жижиг яригчны цаас зөөлөн хүрээ нь резин байх нь элбэг, эсрэгээрээ том яригчны цаас зузаан хатуу байдаг. Сонирхуулахад дээр үеийн яригчнууд өргөн зурвасын (full range) байдаг байсан. Ламптай (tube) өсгөгчний яригч маш мэдрэмтгий бараг хойноос нь үлээхэд мэдэрдэг бол одооны яригчнууд хойноос нь өшиглөхөд чанга дуугардаг гэж хэлж болохоор хэ хэ. Нилээн бүдүүлэгдүү зүйрлэл байна уу? ламптай өсгөгч өөрөө зурвас сайтай шуугиан байхгүй учираас ёстой навчсын сэрчигнээг уншдаг даа...
- За за хадуураад явчихлаа. Чанга яригч нь хийц соронзонгоосоо хамаарч чадал нь янз бүр байна. гэхдээ бас хязгаартай. 10 инч дээд тал нь 300Вт; 12 инч дээд тал нь 500Вт, 15 инч дээд тал нь 800Вт харин 18 инч 280мм соронзтой байж 1000Вт байх боломжтой. гэхдээ энэ нь дээд хэмжээ шүү. манайд орж ирж байгаа яригчны ард пик (peak) хэмжээ тавьсан байдаг.Ж-нь: SMS - 100W ; Music - 200W; Peak - 400W гэж тэмдэглэдэг. тэгэхээр байгаа хэмжээг 4-т хуваавал бодит чадал гарна даа.

- Энэ зураг дээрхи хоёр яригч бол урдаас нь харахад адилхан 12 инч яригчнууд. том нь 500W жижиг нь мэдэхгүй, лав л 50W хүрэхгүй
- Чадлын өсгөгч ч бас ялгаагүй. Yamaha 7000 гэхэд талдаа 650W; Yamaha 5000 гэхэд 500W байх жишээтэй
- Одоо л нэг их том том чадал байдаг болсон болохоос дээр үед яригч өсгөгч дээд тал нь 100W байсан даа. Соёл Эрдэнэ хамтлагийн алдарт Ramsa өсгөгч нь 2х250W, яригч нь 300W байсан юм билээ.
- За тэгээд доторхи яригч гэвэл иймэрхүү. гадна хайрцагт бас их учир байна аа. зүгээр нэг түлээний хайрцаг шиг дөрвөлжин хайрцагт хийгээд л болчих зүйл биш юм шиг ээ. хайрцаг хийх материал аль болох нягттай байдаг. ихэвчлэн фанер ашиглаж хийсэн байдаг. гэхдээ нягтрал сайтай байх хэрэгтэй. сүүлийн үед MDF хавтан их ашиглах болсон. гэхдээ бас нягтрал нь янз бүр байдаг бөгөөд Е үсгээр тэмдэглэгдсэн байдаг. андашгүй дээ өргөөд үзэхэд л мэдэгдэнэ. дээр үеийн яригч одооны тендерийн яригчнуудыг харьцуулаад үзээрэй. мэдээж хүнд бол сайн.

Монголын анхны "Ухаалаг Караоке Систем" үйлдлийн систем дээр үндэслэн бүтээгдсэн БОЛОР караоке машины тухай: ⁃ Процессор...
15/09/2024

Монголын анхны "Ухаалаг Караоке Систем" үйлдлийн систем дээр үндэслэн бүтээгдсэн БОЛОР караоке машины тухай:
⁃ Процессор: 5-р үеийн i3 эх хавтан
⁃ RAM: 4Gb DDR3
⁃ Үйлдлийн систем:64Gb SSD
⁃ Дууны сан: 8T хүртэл HDD
⁃ Дүрсний гаралт: HDMI
⁃ удирдлага: ердийн IR удирдлагаар удирдаж болохоос гадна гар утас, таблет зэрэг WiFi дэмждэг төрөөрөмжөөс Дууны нэр; Хамтлаг дуучин; Дууны үгээр хайлт хийх, удирдах боломжтой юм. ердийн IR удирдлага байхгүй ч гэсэн гар утас зэргээс удирдах бүрэн боломжтой.Цагны тусдаа удирдлага хэрэггүй
⁃ тэжээл: 220 вольт болон тогтмол 12 вольтоос ажиллана.
⁃ Дуунууд нь Full HD 1080 форматтай буюу дуу болгон өөрийн дүрстэй, өөрөөр хэлбэл дуунууд өөрийн клиптэйгээ тоглогддог онцлогтой.
⁃ Шинэ дууны нэмэлтийг интернэтээр татаж аваад update хийх боломжтойгоор шийдэж өгснөөр хөдөө орон нутаг болон хилийн чанадад цаг алдалгүй сар сард нь шинэ дуу нэмж ашиглахад тохиромжтой болсон юм.
⁃ Өрөөнүүдийг LAN-гаар холбоод текэн дээрээс админ компьютерээс өрөөнүүдийг удирдаж цаг эхлүүлэх сунгах цуцлах, өрөөнүүдээс дуудлага болон захиалга авах боломжтой.
⁃ Тасалгааны гэрэл болон шоуны гэрлүүдийг машинаас Play командаар удирдах боломжтой.

Сайн дуугардаг төхөөрөмж асуух юм, байна гэхээр зургийг нь харна гэх юм. хараад мэдэрдэг л юм байх даа... яг над шиг
09/09/2024

Address

BGD/8 Khoroo, 7В-B1
Ulaanbaatar
16092

Opening Hours

Monday 10:30 - 17:30
Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30
Saturday 10:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ztn sound posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share