Exhibit and display of the museum

  • Home
  • Exhibit and display of the museum

Exhibit and display of the museum Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Exhibit and display of the museum, .

15/12/2025

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 200 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Бид “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд (2025.11. 20-ноос 29 ) өдрүүдэд дэлгэн үзүүллээ.

Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд толилуулсан бөгөөд, дотоод амар амгалангаар бүтээж сүншиглэн амилуулсан, урлаг, гоо зүйн дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэг дор дэлгэв.

Нэгэнтээ, Академич Бямбын Ренчин гуай Өндөр гэгээнийг “Тэр бол Азийн Микеланджело” хэмээсэн байдаг.

Хамтран ажилласан

🖋️МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар
🖋️Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
🖋️Чингис хаан Үндэсний музей/Chinggis khaan National museum
🖋️Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/The Fine Arts Zanabazar Museum
🖋️Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей
🖋️Богд Хааны Ордон Музей/Bogd Khaan Palace Museum
🖋️Монголын Үндэсний музей/National Museum of Mongolia

хамт олонд гүн талархал илэрхийлье.

01/12/2025

Нүүдэлчдийн шинэ төрхийг Европт нээж байна

17/11/2025
08/10/2025

Sehnsuchtsort Mongolei: Unendliche Steppen, einsame Nomaden, grasende Pferde, unberührte Natur. Neben diesen Vorstellungen steht die Mongolei für die sprichwörtlichen «wilden Horden», die unter ihrem Herrscher Dschingis Khan auf ihren Eroberungszügen bis nach Europa vordrangen, unbesiegbar und...

08/10/2025
05/06/2025
05/06/2025

Улаанбаатар биенналийн хамтрагч үзэсгэлэнд оролцож буй БНСУ-ын уран бүтээлч И Намын “Тал нутгийн гэрэл” үзэсгэлэнг зарлаж байна.

Үзэсгэлэн 2025 оны 6-р сарын 8-20-ны хооронд Чингис хаан Үндэсний музейд толилуулагдах болно.

Улаанбаатар биенналь 2025.06.06-20

*****
Ulaanbaatar Biennale-Partner Exhibition: The Archaeology of Radiant Light

We are delighted to announce the Korean artist Lee Lee Nam participating in the “The Archaeology of Radiant Light” partner exhibition of the Ulaanbaatar Biennale.

The exhibition will be displayed from June 8 to June 20, 2025, at the Chinggis Khaan National Museum.

Ulaanbaatar Biennale 2025.06.06-20

Санаачлагч/Initiator:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Зохион байгуулагч/Organizers:
Нийслэлийн Соёл, урлагийн газар
Arts Council of Mongolia

Хамтран зохион байгуулагч/Co-organizers:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Contemporary Art Center of Mongolia
Kids Museum Program Mongolia



05/06/2025
08/05/2025

📌"ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ НИЙГЭМ ДЭХ МУЗЕЙН ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА
✅Олон Улсын музейн өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
✅Чингис хаан Үндэсний музейгээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” нэрийн дор уран илтгэлийн уралдааныг зарлаж байна.
✅Энэхүү уралдаан нь оролцогчдын музейн талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд тэдний оролцоог дэмжих илтгэх ур чадварыг хөгжүүлэх, музейн үүрэг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгыг агуулж буй юм.
✅Илтгэлийн уралдаан нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд ирүүлсэн илтгэлүүдээс эхний шатанд 10 илтгэлийг шалгаруулж шалгарсан илтгэл 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн VII давхрын Их танхимд итгэлээ танилцуулна.
✅Эхний шатны илтгэлийг 2025 оны 05 дугаар сарын 10-аас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл [email protected] цахим хаягаар болон цаасаар хүлээн авах бөгөөд овог, өөрийн нэр, суралцаж буй сургуулийн хаяг, холбогдох утасны дугаар заавал бичээрэй.
✅Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар холбогдож мэдэгдэж тэнцсэн оролцогч хүүхдүүд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагт Чингис хаан Үндэсний музейн VII давхрын “Их танхим"-д өөрийн биеэр ирж оролцоно.
https://chinggismuseum.com/
https://chinggismuseum.com/
https://youtube.com/

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Exhibit and display of the museum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your establishment to be the top-listed Arts & Entertainment?

Share