11/04/2026
GTR CHALLENGER LEAGUE SEASON #1 тэмцээнд нийт 8 баг оролцож аваргаар "TEAM KAIDRA", удаах байранд "AETHER" багууд шалгарч тэмцээн маань амжилттай явагдаж дууслаа. SEASON #2 тэмцээнийг удахгүй зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй багуудыг нээлттэй бүртгэж байна.
Анхны тэмцээнийг маань дэмжиж оролцсон багууд болон шууд дамжуулалтыг хүлээн авч үзсэн үзэгчиддээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Монгол талентыг олох аялал үргэлжилсээр...