03/12/2025
Монголын орчин үеийн керамик урлагийн уран бүтээлчдийн төлөөлөл Д.Отгонбаяр өөрийн уран бүтээлээрээ оролцож байна.
“Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэн HUE Art Gallery-д амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү контемпорари үзэсгэлэн нь Монголын нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл уламжлалыг Монгол болон Герман уран бүтээлчдийн уран сэтгэмжтэй хослуулан, хоёр орны урлагийн харилцаа, бүтээлч сэтгэмжийг бий болгох зорилготой байв.
10-р сарын 27–ноос 11-р сарын 30-ны хооронд HUE Art Gallery-д дэлгэгдсэн энэ хугацаанд бид 560 гаруй үзэгчдэд үзэсгэлэнгийн тайлбар хүргэж, байгаль болон амьдралын онцлогийг уран бүтээлээр дамжуулан танилцууллаа. Мөн 150 гаруй эцэг эх, сурагчид болон урлагт хайртай зочдод зориулсан бүтээлч воркшоп зохион байгуулж, урлагийн тухай сонирхолтой харилцан яриа өрнүүлсэн юм.
Үзэсгэлэн цааш үргэлжилж, 12-р сарын 4-нөөс 1-р сарын 18-ны хооронд Чингис хаан музейн галерейд дахин дэлгэгдэх тул үзэж амжаагүй сонирхогчид та бүхэнд дахин хүрэх боломж нээлттэй боллоо.
“Earth of Healing” exhibition was successfully presented at HUE Art Gallery.
This contemporary exhibition aimed to create an artistic dialogue between Mongolian and German artists by displaying the imagination of the artists with the traditional nomadic lifestyle and cultural heritage of Mongolia.
Displayed at HUE Art Gallery from October 27 to November 30, the exhibition welcomed over 560 visitors, to whom we provided guided tours. We also organized creative workshops for more than 150 parents, students, and art enthusiasts, fostering meaningful conversations about art.
The exhibition will continue and be showcased at the Gallery of the Chinggis Khaan Museum from December 4 to January 18, offering another opportunity for those who may have missed it to experience the exhibition.
HUE Art Gallery
&mediaprojectmanagement&consulting