Gab&Kenny

Gab&Kenny Загварын ертөнц, Шинэ кино, дуучдын цомог мэдээ мэдээлэл гээд сонирхолтой юу ч хамаагүй оруулж байнааааа. �

my moods
19/01/2022

my moods

21/11/2021

Genet minii tarhi:
Hentei ch yum bitgii yari. Amnaasaa neg ch avia gargahgui shuu!

always
12/11/2021

always

Album: STARBOY 2016Track: Party Monster ...And I've seen her get richer in the poleI've seen her, I knew she had to know...
27/09/2021

Album: STARBOY 2016
Track: Party Monster ...
And I've seen her get richer in the pole
I've seen her, I knew she had to know
I've seen her take down that tequila
Down by the liter, I knew I had to meet her
Ooh, she mine, ooh girl, bump and grind
Ooh, she mine, ooh girl, bump a line
Angelina, lips like Angelina
Like Selena, ass shaped like Selena

Хүлээж байгаа сэтгэл л гунигтай байна. Хоёр зүрх хоёр талд. Хэн хэнд нь найдвар байгаа нь хамгийн хэцүү нь. Жижигхэн най...
14/02/2021

Хүлээж байгаа сэтгэл л гунигтай байна.
Хоёр зүрх хоёр талд. Хэн хэнд нь найдвар байгаа нь хамгийн хэцүү нь. Жижигхэн найдвар л том хүлээлтийг үүсгэж байдаг. Өнөөдөр илүү том юм шиг. Хоёр биенээ бодож байгаа хоёр зүрх бүхэнд. Энэ хорвоо түрүүлж алхам хийхээс айсан ганцаардмал хүмүүсээр дүүрэн. Гэвч бид ганцаараа биш.

Happy Christmas eve 🎉За сайхан уунаа. Хааяа бас гэртээ хийгээд уучих боломжтой гоё уух юмнууд оруулж байна аа. Юуны тулд...
24/12/2020

Happy Christmas eve 🎉
За сайхан уунаа. Хааяа бас гэртээ хийгээд уучих боломжтой гоё уух юмнууд оруулж байна аа. Юуны тулд Габ билээдээ гш.
🍷 MULLED WINE 🥰 ХАЛУУН ДАРС
Орц👇
1. Улаан дарс. /Аль болох хуурай дарс байх тусмаа зүгээр/ 1 шил, хэдэн хүн уухаасаа шалтгаалаад нэмж болно. Би бол ганцаараа 2 шилээр хийж ууна хха 🤣
2. Жүрж / Orange 1шил дарсанд 1ш жүрж гэж тооцоорой/ нимгэн зүсэх.
3. Синнамон мод / cinnamon stick. 1 шил дарсанд 2ш байхад болно./ Саруул зах, Имарт, ер нь хаа сайгүй байдаг болсон байх.
4. Далиу /star anis. тэр цэцэг шиг юм 3ш/ Бас хаа сайгүй лл байгаа байх.
5. Сахар, бор сахар, зөгийн бал аль нь ч байж болно. 1 шил дарсанд 2 халбага
6. Виски / 1 шил дарсанд 50-100гр байхад болно./ Заавал виски хийх шаардлага байхгүй шүү. Илүү хатуу уумаар байвал хийж болно. Эсвэл хүссэн тохирох ликор, алкохол бага зэрэг нэмж болно.
ХИЙХ АРГА👉 Амархан. Бүх орцоо хийгээд сайн хутгана. Зөөлөн гал дээр 15-20 мин буцалгана. Дэвэргэж болохгүй. Зөөлөн буцалгаарай! Тэгээд сайхан халуун дээр нь уугаарай 🍷 Шинэ жилийн орой гэртээ бөөнөөрөө, ганцаараа байсан ч яахав зүгээр шд. Хар шоколад, эсвэл гоё амттантай зохицно. За тэгээд амжилт 🥂🍫

Маргааш буюу 12-р сарын 21нд Нарны аймгийн хамгийн том гаригууд болох Бархасбадь, Санчир гаригууд ердөө 0.1 градусын зай...
20/12/2020

Маргааш буюу 12-р сарын 21нд Нарны аймгийн хамгийн том гаригууд болох Бархасбадь, Санчир гаригууд ердөө 0.1 градусын зайтай Дэлхийтэй нэг шугаманд давхцах ховор үзэгдэл тохиох гэж байна. Энэ давхцал нь сүүлд 1623 онд хамгийн ойр болон 1226 онд Дэлхийгээс ажиглаж болох хамгийн ойр давхцал тохиож байсан юм байна. Одон орон болон газарзүй судлаачдын хэлснээр энэ давхцал нь маш их энерги үүсгэх ба дэлхий дээр геофизикийн талаас газар хөдлөлт, галт уул дэлбэрэх гэх мэт үйл явдал илүү явагдах магадлалтай байдаг гэнэ. Монгол улсад 12-р сарын 21ны 17:30-18:30 цагт хамгийн тод харагдах юм байна. Сайн харж чадвал сонирхолтой л үйл явдал болох нь. Дуран байгаа бол бүр сайн харах л байлаа.
Мөн 12 сарын 21 бол Нар буцдаг өдөр байгаа. Заавал энэ өдөр давхцаад байхдаа яахавдээ. Бас 2012 оны 12.21нд Дэлхий сүйрнэ гээл бөөн юм болж байсан. 2020 он байвал яана, за сүйрэх нь ч юу юм гэхэд ямар нэг том зүйл болвол яана, энэ чинь энгийн жил биш 2020 он шүүдээ хаха 2020.
Дээрээс нь хэд хоногийн өмнө нэг худлаа сайтаас Ванга 2020 оны 12 сарын 21 нээс хойш хүмүүс амьд үлдсэндээ харамсах болно гэсэн солиотой гарчиг уншсан чинь бүүр creepy санагдаад явчиж байгаан хха. Бас 1226 онд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордоод эзэлсний дараа 1227 онд өөд болжээ. Энэ ч ямар хамаа байхав зүгээр хэлсийн. За тэгээд амжилт 😅

EUPHORIA / ХӨӨРӨЛ /. HBO цувралын 1-р бүлгийг 2-р бүлэгтэй холбох гүүр гэж хэлж болох 2 ангийн эхний анги болох RUE -ийн...
08/12/2020

EUPHORIA / ХӨӨРӨЛ /. HBO цувралын 1-р бүлгийг 2-р бүлэгтэй холбох гүүр гэж хэлж болох 2 ангийн эхний анги болох RUE -ийн хэсэг "TROUBLE DON'T LAST ALWAYS"
/ЗОВЛОН МӨНХӨД ҮРГЭЛЖЛЭХГҮЙ/ нэртэйгээр цацагдсан байгаа. Эхний бүлэгт сонирхолтой үйл явдлууд, өсвөр насныханы харилцаа, бэлгийн чиг хандлагууд, бавалцаан, мансуурал, хөөрөл, донтолт гэх мэт мөн түүн дээр өвөрмөц, өөр гэмээр нүүр будалт, хувцаслалтыг үзсэн байгаа. Магадгүй хүмүүс энэ цацагдах шинэ ангиас мөн л сонирхолтой, өрнөлтэй үйл явдалыг тэсэн ядан, хоног тоолон хүлээн суусан биз.
Гэтэл, бүтэн цагийн турш Rue, Ali хоёрын диалог явсан нь зарим хүний, миний ч бас төсөөлөөгүй зүйл байлаа.
Гэвч! Нэгэнт ийм анги бидэнд байгаагаас хойш энэ харилцан яриагаар юуг бидэнд хэлэх гэж оролдсныг зүгээр суухаар ахиад бодож үзмээр санагдлаа.

Бид өнгөрсөнд хийсэн алдаа болон одоо байгаа өөрийгөө буруутгаж, голж цаашид өөчлөгдөх боломжгүй мэтээр өөртөө итгүүлж түүнийгээ түгжиж орхидог. Би нэгэнт л ийм зүйл хийсихсэн, би "УГААСАА" л ийм хүн одоо "ӨНГӨРСӨН" гэх хаалтаар шалтгаан хийж өөрийгөө үгүйсгэдэг. Гэвч энэ бол зөвхөн түүний өөртөө зохиомлоор бий болгож өгсөн "ШАЛТГААН" нь юм. Учир нь одоо байгаа байдал нь түүнд илүү дээр, илүү тухтай, энэ байдлаасаа гарахыг үнэндээ хүсэхгүй байгаа ба гарахаас айж байгаа хэрэг юм. Бид үнэхээр л хүсэх юм бол өөрчлөгдөх боломжтой ба үүндээ зоригтой байх хэрэгтэй. Өнгөрсөнд болсон зүйлээр одоогийн өөрийгөө зовоох хэрэггүй юм. Учир нь өнгөрсөн гэдэг бол юу ч үгүй оршдоггүй зүйл юм гээд бодчиход л болно.
Харин цаашид ямар байх нь одоо байгаа таниас хамаарах учраас тэр чигтээ таны сонголт гэж хэлж болно.
Харилцан ярианы өгүүлбэр бүрийг анхааралтайгаар сонсвол олон ойлгох, бодож үзэх зүйлс гарч ирэх байхаа.
Ялангуяа мансууруулах бодис, согтууруулах ундаа гэх мэтэд донтсон мөн өөртэйгөө тэмцэж байгаа, сэтгэл зүйн хямрал, гутралд орсон хүмүүст урам зориг, итгэл өгөх яриа байсан гэж бодсоон. 🤷
Нээрээ энэ харилцан яриа 100 гаад жилийн өмнөх Австрийн сэтгэл судлаач Алфред Адлерийн сэтгэл судлалын онол дээр тулгуурлан гаргасан юм шиг санагдсан. Ерөнхий агуулга нь тиймэрхүү.
Та нарт ямар санагдсан бэ?

Yaay Miley Cyrus 🔥🔥 Plastic Hearts шинэ цомог цацагдлааааа. Харанхуй, бага зэрэг неон гэрэлд гартаа Сэнгүр бариад бүжигл...
27/11/2020

Yaay Miley Cyrus 🔥🔥 Plastic Hearts шинэ цомог цацагдлааааа. Харанхуй, бага зэрэг неон гэрэлд гартаа Сэнгүр бариад бүжиглэнгээ сонсоход ч янзын тохирсон дуунууд байна даа 🍻🍻😅 act like drunk гэж байгаашд хх

Хүний төлөө ажиллах нь... Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэй хүмүүс сар бүрийн мөчлөг ирсэнтэй холбоотойгоор бие махбод, сэтг...
25/11/2020

Хүний төлөө ажиллах нь...
Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэй хүмүүс сар бүрийн мөчлөг ирсэнтэй холбоотойгоор бие махбод, сэтгэл санаа, эдийн засгаар илүү зарлага гаргадаг. Энэ нь зөвхөн эм хүйстэй болж төрснийхөө төлөө л гаргаж байгаа зардал. Харин Шотланд улс дэлхий дээр анх удаа эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгслийг ямар ч үнэ төлбөргүй болгох тухай хуулийг баталлаа. Тус улсын эмэгтэйчүүдийн 20% нь амьдралын доогуур түвшинд багтаж байгаа судалгаа байдаг ба сарын тэмдэг ирснээс үүдэн олон эмэгтэйчүүд ажил хойшлогдох, сургуульдаа явж чадахгүй байх гэх мэт асуудлуудтай тулгардаг байна. Gender Equality буюу Хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Шотланд улс ийнхүү бодлого гаргасан байна. Мөн үүгээр тус улсын улс төрд эмэгтэйчүүдийн санаа бодол, нөлөөл хэр хүчтэй байдгыг баталсан шийдвэр болсон гэж бодож байна. Энэ бол хүн төвтэй, хүний төлөө гэх бодлого юм. Аливаа улс орон, ямар ч түвшний байгууллага хууль дүрэм, бодлого шийдвэр гаргахдаа хүний амьдралд бодитой, хэний ч эрх зөрчигдөх, эвгүй байдалд оруулахгүй байхаар хийх нь чухал. Энэ тийм ч тохирсон харьцуулалт биш байж болно. Гэхдээ ямар нэг олон нийт болон хувь хүний төлөөх хийж байгаа бодлого, тусламж бүхэн бүх талаас нь бодож төлөвлөсөн байх ёстой. Үнэхээр л хүний төлөө хийж байгаа бол! Зорилтот бүлгий хүүхдүүдэд дулаан хувцас тарааж өгч байгаа нь хичнээн сайшаалтай хэрэг. Харин би тусламжийн хувцас өмсөөд явж байна гэж харагдахыг хэн хүсэх вэ? Ийм өнгөтэй ийм хувцасыг энэ хүмүүст тарааж өгч байна гээд ингээд зарлачихвал үүнийг өмсөх хүүхдүүд, түүнийг хөтлөөд явах эцэг эх ямар сэтгэгдэлтэй байх бол. Үнэн хэрэгтээ хүнд туслахын төлөө биш, байгууллага, хувь хүний нэр хүндийн төлөө л хийж байгаа ажил юм шиг.

Энэ жил бол яах аргагүй Dua Lipa -гийн жил байлаа. Бүтэн жил л Dua Lipa гаа сонсож шоудлаа шдээ хаха 😆. За түүний хамгий...
25/11/2020

Энэ жил бол яах аргагүй Dua Lipa -гийн жил байлаа. Бүтэн жил л Dua Lipa гаа сонсож шоудлаа шдээ хаха 😆. За түүний хамгийн сүүлд хамтран гаргасан дуунуудийг сонссон л байхдаа. Гоё байналээ шүү тэ. Зураг дээр дараад тус бүрийн мэдээллийг уншаарай 💜

Address

Ulaanbaatar

Telephone

85351454

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gab&Kenny posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Gab&Kenny:

Share