04/03/2026
Иргэн Ariuntuya: Нэг цэвэр ус худалдаж автал 2080 төгрөг гэж байв. 2100 өгчхөөд 20 төгрөгийн хариулт өгөх юм бх гтл баримт л өгөв. Хүлээж зогсож бгд хариулт 20төгрөгөө авъя гтл задгай мөнгө бхгүй шдээ, 20төгрөг дээр юун сүртэй юм бэ гд тохуурхаж инээв.
1,5,10,20,50,100 төгрөг юу ч биш бж болно. Юуг ч худалдаж авч хүрэхээргүй задгай мөнгө болсон бж магад. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд бол худалдан авагчийн 1 төгрөгийг ч буцааж заавал хариулж өгдөг бх ёстой шүү!!!
Эдгээр мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнээс гараагүй, бас задгай мөнгө 1,5,10,20 төгрөг хариулж өгч чадахгүй бол бүх бараагаа үнийг нь тэгшитгээд худалдаалж бай. 2080, 1999 гэх мэт үнээр бараагаа битгий худалдаалж бай!
Хүмүүс иймэрхүү задгай мөнгөний хариултаа ч тоодоггүй болохоор бүхий л газрууд давардаг болж дээ! Мөнгө бол мөнгө шүү.