Гэрэлт АялГоо

Гэрэлт АялГоо 🌀Spiritual path•Nature therapy
🔮Tarot reading• Quotes•Meditation
🌟Love• Inner Peace•Wisdom

31/07/2026

👁️‍🗨️Айдас бол бие махбодь тархины өөрийгөө хамгаалах механизм гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хэтийдсэн төсөөллийн айдас бие, бодол, сүнс тушсан гав гинжтэй шорон гэлтэй. Таныг зорилгодоо хүрэх гэхэд хойш татна, шийдвэр гаргалтанд нөлөөлнө, өөртөө үргэлж эргэлзэнэ, шашны мухар сүсэгт амархан автана, систем айдсаар тань удирдана, өөрөө өөрийгөө алдана гээд л тоочоод баршгүй олон сөрөг талтай. Айдастайгаа нүүр тулах нь миний хамгийн том сорилт байсан. Зарим айдсууд урьд наснаас ирсэн байсан ба зарим нь энэ насанд бий болжээ. Бясалгалаа тууштай хийж эхэлсэн эхний 4-н сар нүдээ аньхаас ч зүрхшээмээр аймшигтай там байсан. Би харанхуйгаас айх айдасдаа бууж өгөөд намайг бүхэлд нь залгин, нөмрөн авахыг нь хүлээн зөвшөөрсөн. Тэр агшинд дотор уужирч маш их зориг төрсөн. Гэтэл харанхуй хичнээн нам гүм, хичнээн амар амгалан, аюулгүй, нэг л дотно мэдрэгдсэнийг яана.
Далдад нуугдаж дарагдсан айдас бүрээ хамтдаа алхам алхмаар чөлөөлье! Пэйж хуудсаа дагаарай!

♠️Сүнслэг дуу хөгжим бүтээж буй Youtube сувгийг минь дагаарай!♾️

https://youtube.com/channel/UCki1L0GZCJy6VRsw7Jg0OKw?si=IQ0ArpE5v2U5z6Lg

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч

29/07/2026

🌕Happy Aquarius Full Moon
🌝Тэргэл сарнаар юу хийж болох вэ?
-Орчноо давстай усаар цэвэрлэх, ариулах,утах
-Өөрт хэрэггүй болсон эд зүйлсдээ талархаад хаях
-Хүсвэл цагаан хоол идэх
-Дасгал хөдөлгөөн хийх
-Давстай ваннд хэвтэх
-Лаа асаах
-Хүсвэл сарны ус бэлдэх
-Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн энергийг цэвэрлэх
-Бясалгал хийх
-Тэмдэглэл хөтлөх(өөрөөсөө тавьж явуулах бүхнээ жагсаан бичих)
-Талархах
-Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх
-Олон нийтийн газар явахгүй байх
-Бусадтай хэл ам зөрж хэрүүл хийхгүй байх
-Сарны энерги идэвхижсэн шөнө дөлөөр дэмий тэнэхгүй байх... гэх мэт өөрийн хэрэгжүүлдэг ерөнхий зөвлөгөөг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Reels-ээ хадгалаад аваарай!🩵

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч

28/07/2026

🔮Өөрийн бүхий л сүүдэртэй талаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч ухамсарлан, дотооддоо хөгжин цэцэглэх агуу хүч болгон хувиргаж чадсан та бол АЛХИМИЧ билээ 🐦‍🔥

U Ran Goo | Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч

27/07/2026

🌀Амьдрал бол бусдаас урьтаж зорилгодоо хүрэхийн тулд нэгнээ нухчин ялах бохир уралдаан биш юм.
Бидний амьдралын туршлага, туулал, сурах ёстой хичээл, биелүүлэх ёстой даалгавар, бидний мэдрэмж, тусгал, хандлага өөр хоорондоо адилгүй билээ. Иймд улангассан өрсөлдөөнөө намжаахад та жинхэнэ эрх чөлөө, сэтгэлийн амгалан байдлыг цогцлоож чадна. Амар амгалан амьдралыг олсон хүнд хэргэм зэрэг амлаад ч нэмэргүй билээ л. 🙏🏻
🦋Life's not a RACE🦋

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч #сүнслэгзаммөр

27/07/2026

❤️‍🩹Чам руу чиглэх зэвтэй үгэн суманд шархадхааргүй болтлоо ЭДГЭР.
Бид сэтгэл дотроо хэдий чинээ өвдсөн байна гаднаа төдий чинээ бусдын үгэнд эмзэглэн, өөрт хамаагүй явдлыг ч өөртөө тусган хямарч бухимддаг. Бусдын энгийн нэг санаандгүй хэлсэн үгс ч зүрхийг чинь зүсээд байна уу? Тэдгээр үгс чиний сэтгэлийн шархыг хөндөн ахин дахин сэдрээх учиг нь бусдад бус чамд байгаа юм. Чиний хариу үйлдэл бол чиний сэтгэлийн толь. Иймд бид юунд ч ганхаж гундхааргүй болтлоо сэтгэл зүрхээ эдгээх нь чухал.
💚Пэйж хуудсаа даган өөрийгөө эдгээх аялалд хамт байгаарай!

U Ran Goo | Гэрэлт Аялгуу

#Сүнслэгзаммөр #Эдгэрэл #Туулал #Гэрэлтаялгуутүгээгч

27/07/2026

🖤You're aching SOUL
ГанцаардалГанцаараа байх сонголт хоёр нь эсрэг тэсрэг ойлголт билээ. Эргэн тойронд чинь чамайг гэх хүн хичнээн л бол хичнээн байсаар байвч чи зүрхэндээ ганцаардлыг мэдэрсээр байна уу! Сэтгэл дотор чинь гүн гүнзгий хар нүх үүсэн томорсоор буйгаа анзаарч байна уу! Та хэдийн СЭРЭХ дуудлагыг хүлээн авчээ.
Пэйж хуудсаа даган өөрийгөө ойлгох аялалд хамт байгаарай!

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч

24/07/2026

🌟Гэрэлт Аялгуу пэйж хуудсаа дагахаа мартуузай! Өглөө бүрийг урам зориг өгөх ишлэлээр эхлүүлье!

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч #амьдралынтуулал #ухамсарынөсөлт #сүнслэгзаммөр

23/07/2026

🍀Үзээд, сонсоод амардаг reel.
Амьдрал бол бидний мэдэрч туулж буй хором мөч бүрийн урсгал юм.

~Гэрэлт Аялгуу

#Амьдралынурсгал #гэрэлтаялгуутүгээгч #сүнслэгзаммөр #432герцийнаялгуу

22/07/2026

🍀Байгаль дэлхий эх минь бидэнд харамгүй их хайр ивээлээ өгөх юм даа.

~ Гэрэлт Аялгуу

#энергиэцэнэглэ

21/07/2026

☘️Энэхүү reels нь 432 герцийн аялгуу агуулсан бөгөөд таньд тайвшрал тайтгарлыг бэлэглэх болно. Зүгээр л сонс... салхийг, моддыг, шувууд жиргэхийг сонс. Орчлон ертөнц бүхэлдээ хоршин дуулахыг анирд. Таны сэтгэлд амар амгалан орших болтугай!

~ Гэрэлт Аялгуу

#432герцийнаялгуу #одооцагтааорш #орчлонганирд #сүнслэгзаммөр

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэлт АялГоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category