Bichig Soyol

Bichig Soyol Монгол уран бичлэгийн холбоо

07/07/2026

2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үдэ хотод зохион байгуулагдсан Алтаргана–2026 олон улсын наадмын хүрээнд анх удаа Монгол уран бичлэгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Алтаргана–2026 олон улсын наадмын хүрээнд анх удаа Монгол уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа.Энэхүү анхны урал...
07/07/2026

Алтаргана–2026 олон улсын наадмын хүрээнд анх удаа Монгол уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа.

Энэхүү анхны уралдаанд Бичиг соёл төв шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, Монгол уран бичлэгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

Анхны зохион байгуулалт хэдий ч уралдаанд оролцсон уран бүтээлчдийн Монгол бичгээ дээдлэн сурч, өвлүүлэн хөгжүүлэх эрмэлзэл нь энэхүү уралдааны үнэ цэнэ, ач холбогдлыг тод томруун харууллаа. Энэхүү уралдаан цаашид уламжлал болон өргөжин хөгжиж, Монгол бичиг, Монгол уран бичлэгийн өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Алтаргана–2026 олон улсын наадмын зохион байгуулах хороо, уралдааны ажлын хэсэг, шүүгчид, оролцогч уран бүтээлчид болон энэхүү арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн Бичиг соёл төвийг үргэлж дэмжин хамтран ажилладаг багш, уран бүтээлчид, шавь нар, найз нөхөд, хамтран зүтгэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Монгол бичиг, Монгол уран бичлэгийн өв соёл үеийн үед мөнхөд өвлөгдөн, дэлхий дахинд улам бүр түгэн дэлгэрэх болтугай.

11/05/2026

“БИЧИГ СОЁЛ – 2026” олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчид та бүхэн Монголын Урчуудын Эвлэлээс бүтээлүүдээ яаралтай ирж авна уу.
Баярлалаа.

Бичиг соёл үзэсгэлэн өнөөдөр бууж байгаа тул эрхэм уран бүтээлчид бүтээлээ аваарай.
07/05/2026

Бичиг соёл үзэсгэлэн өнөөдөр бууж байгаа тул эрхэм уран бүтээлчид бүтээлээ аваарай.

БИЧИГ СОЁЛ-2026
07/05/2026

БИЧИГ СОЁЛ-2026

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй “Бичиг соёл” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж бу...
05/05/2026

17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй “Бичиг соёл” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж буй эрхэм үзэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Та бүхнийг урьж байна.

03/05/2026
"17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй “Бичиг соёл” олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ амжил...
03/05/2026

"17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй “Бичиг соёл” олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ амжилттай хийлээ.

Хүрэлцэн ирсэн эрхэм зочид, уран бүтээлч Та бүхэндээ баярлалаа. Эх хэл, бичгээ эрхэмлэн дээдэлдэг хүн бүрт Монголын Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг хүргэе.❤️

Address

СБД 1-р хороо, Монголын Урчуудын Эвлэлийн 2-р давхар, "Бичиг Соёл" галерей
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Bichig Soyol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Bichig Soyol:

Shortcuts

Share