08/06/2026
Мөөеө аварга нэг хүнтэй 100 татаад сууж байтал, Баянаа аварга ороод ирж. Мөөеө аварга “Ганц юм аваад ир.” гэсэнд Баянаа аварга дургүйцэж… Гэтэл Мөөеө аварга “Тэгвэл нөгөөхийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү” гэж гэнэ. Тэгсэн Баянаа аварга ганц юм авчирч өгчихөөд явав.
Мөөеө аваргатай цуг ууж байсан хүн, “Тэр нь юу юм бэ? Аваргаа” гэсэнд:
“Хэн мэддэг юм, тэгж хэлэхээр л аваад өгчихдөг шүү дээ…”
Баянаа аварга Мөөеө аваргад хүүхэн захиж байна гэнэ.
“За кө, Мөөеө ганц гайгүй сэвгэр мэдээрэй!”
“За!”
Хэд хоногийн дараа Мөөеө аварга Баянмөнх аварга руу залгаж гэнэ. Гэтэл эхнэр нь утсаа аваад,
“Хэнтэй ярих уу?”
“Аан Мөнхбат байна аа, цаадах чинь надад нэг буу захиад хө.”
“Хөөе Баянаа? Мөнхбат ярья гэнэ.”
Баянаа:
“Яах гэж байгаа юм бол?”
Эхнэр:
“Мэдэхгүй ээ, нэг буу захисан ч гэх шиг.”
Тэгтэл Баянаа утсаа аваад ярих гэтэл эхнэр хажуугаас нь холддоггүй гэнэ.
“За тэгээд хэдэн оны буу юм? Хэдэн удаа буудуулсын? Чи өөрөө буудаж үзсиймүү? Бянт нь тасарсым уу, гүй юу?”
гэсэн чинь эхнэр нь гайхаад,
“Күэ чи чинь буугаа яасын?”
“Тэр чинь хуучин буу………. хэхэ”
Мөнхбат аваргаа! Баянаа аварга 10 түрүүлчихлээ. Та энэ дөрвөдийг тогтоож болоогүй юм уу? гэж асуухад
“Хуцваа, би байсны хүчинд 10 дээрээ тогтлоо. Тэрнээс биш наадах чинь 20 түрүүлэх байсан юм.”
Хакухо цолонд хүрээд анхны цалингаа аавдаа явуулсан чинь:
“Энэ пизду чинь одоо намайг тэжээх нь.”
гэсэн гэдэг.
#Мөөеө аваргатай хоёул Туул голыг уруудаж Улаан хадны цэргийн ангиас цааш тарваганд явлаа. Ээлжилж сахиж байж хоёр тарвага бариад нэг уулын амны чулуун хүрээнд орж суун боодог хийж байтал гэнэт тэнгэр бүрхэж хар үүл хуралдан цахилгаан цахилж эхэллээ. Тэнгэр нижигнээд хад чулуу доргиод сүртэй.
Гэтэл нэг морьтой хүн давхиж ирээд бууж бидний дэргэд түр суух зуураа,
“Ноднин яг энд хоёр тууварчныг тэнгэр таалчихсан шүү дээ.” гэж ярилаа.
Миний айдас хүрч боодгоо аваад машиндаа суун тэндээс зайлмаар санагдаж байв. Мөөеөг харсан чинь ер тоосон шинжгүй тарвагаа шараад л суух юм. Тэнгэр баахан нижигнэж байснаа хэдхэн том дусал бороо ороод үүл ариллаа.
Боодгоо идэж суухдаа Мөөеө аварга:
“Тэр муу тэнэмэл хогийг дэмий юм ярихад нь шээс хүрэх шиг болсон шүү. Гэхдээ нэрээ бодоод гүрийгээд л байлаа.” гэжээ.😄