28/07/2026
ААНОАТ-ын Зөрүүгийн тайланг хялбар байдлаар хэрхэн хийх талаар :
✅ Гадаад валютаарх Мөнгөн хөрөнгө ба Авлагын ханшийн зөрүүний бодит бус олзыг ТТ-02 маягтын 4-р мөрөнд тавьж өгнө. Мөн энэ нь "татвар ногдох түр зөрүү" үүсгэх тул СТ-30а хүснэгтийн Мөнгө, Авлагын "Дансны үнэ баганын С2 нүдэнд" бичигдэж Зөрүүгийн тайлан СТ-30-н Хөрөнгөтэй холбоотой түр зөрүү мөрөнд татагдана.
Журналын бичилт:
Дт. ААНОАТ-ын зардал Кт. Хойшлогдсон татварын өр
✅ Гадаад валютаарх Дансны өр ба Зээлийн ханшийн зөрүүний бодит бус гарзыг ХМ 2-3-В Хасагдахгүй зардлын мэдээнд 17 кодоор тусгана. Мөн энэ нь "хасагдах түр зөрүү" үүсгэх тул СТ-30а хүснэгтийн Дансны өр, Зээлийн "Дансны үнэ баганын С2 нүдэнд" бичигдэж СТ-30-н Өр төлбөртэй холбоотой түр зөрүү мөрөнд татагдана.
Журналын бичилт:
Дт. Хойшлогдсон татварын хөрөнгө Кт. ААНОАТ-ын зардал (өгөөж).
✅ Үндсэн хөрөнгийн санхүүгийн элэгдэл нь татварын элэгдлээс давсан дүнг ХМ 2-3-В дээр 19 кодоор тусгана. Мөн энэ нь "хасагдах түр зөрүү" үүсгэх тул СТ-30а хүснэгтийн Үндсэн хөрөнгийн "Татварын суурь баганын С2 нүдэнд" бичигдэж СТ-30-н Хөрөнгөтэй холбоотой түр зөрүү мөрөнд татагдана.
Журналын бичилт:
Дт. Хойшлогдсон татварын хөрөнгө Кт. ААНОАТ-ын зардал (өгөөж).
✅ Үл хөдлөх хөрөнгө борлуулсны олз, гарзыг ТТ-02 дээр тусгах шаардлагагүй. Харин Зарсан нийт үнэ нь ХМ-2-6 дээр бичигдэх ба үлдэгдэл өртгийг нь Хасагдахгүй зардлын мэдээний "18 кодтой Бусад" гэсэн зүйлээр тусгана. Эдгээр орлого ба зардал нь СТ-30-н Байнгын зөрүү рүү татагдана.
✅ Хөдлөх хөрөнгө борлуулсны олз, гарзыг ТТ-02 дээр тусгах шаардлагагүй. Харин Зарсан нийт үнийг ХМ-2-2 дээр бичигдэх ба үлдэгдэл өртгийг нь Хасагдах зардлын мэдээний "12 кодтой" зүйлээр тусгана. Ямар нэг байнгын ба түр зөрүү үүсгэхгүй.
✅ "ААНОАТ-ны зардал = ААНОАТ-ын өр + (Хойшлогдсон татварын өр - Хойшлогдсон татварын хөрөнгө) " байх ба энэ дүнгээр ОДТ-ын ТӨА-н доор бичигдэж Цэвэр ашиг тодорхойлогдоно.
Send a message to learn more