15/05/2026
“Монгол эмэгтэй” Ц.Жамсран 1968 он.
“Хатгамалч бүсгүй” буюу “Монгол эмэгтэй” нэрээрээ танигдсан энэхүү бүтээл нь Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг билээ. Зураач Ц.Жамсран нь “Орхоны хавар”, “Уулзалт” зэрэг олон алдартай бүтээл туурвиж, Монголын дүрслэх урлагт шинэ өнгө төрх, шинэ сэдлүүдийг авчирсан гайхамшигтай уран бүтээлч юм. Энэхүү бүтээлийг Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, намуухан атлаа нууцлаг инээмсэглэл, амьдлаг мэдрэмж төрүүлэх нь Монгол ‘Мона Лиса’ гэлтэй хичнээн удаан харсан ч уйдахааргүй урлагийн бүтээл юм. Монгол эмэгтэйн зан чанарыг илтгэхээс гадна, үндэсний хувцас, хээ хуарын донжын хослол, нүнжиг даасан өмсгөл зүүсэл, урт гэзэг, тансаг хээ угалз, зохиомж гээд төгс бүтээл ажээ.
“Хатгамалч эмэгтэй” энэ зургийн эх хувь нь Бадамханд музейн сан хөмрөгт хадгалагддаг ба бүтээлийг музейн ‘MO art’ менежмент болон ‘Zanbazaar’ хамтран олны хүртээл болгож байна.
Эх үрсийн баяр, төрсөн өдөр, одон медал зэрэг онцгой мөчүүдэд хайртай дотны хүндээ өгөх мэдрэмжтэй бэлэг болох бизээ.
НООЛУУР:
1980-аад оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Ордос хотын томоохон ноолуурын үйлдвэр “King Deer”-т захиалгаар хийлгэсэн ба тус брэндийн 100% ноолуур дээр өндөр чанартайгаар хэвлэсэн болно. King deer нь Япон, Европ руу экспорт хийдэг, OEM буюу luxury брэндүүдэд нийлүүлдгээрээ алдартай томоохон үйлдвэр юм.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
Art of Mongolian origin. ZNBZR x MO
•Cashmere art:
Хэмжээ: 91см x 62 см
Нийт нөөц: 2ш
Жаазтай үнэ: 1.950.000₮
————————————————————
•Art print
Хэмжээ: 90 х 60 см
Үнэ: 350,000₮
Цаас: Matte
Жаазтай үнэ: 500,0
Хэмжээ: 60 х 40 см
Үнэ: 250,000₮
Цаас: Matte
Жаазтай үнэ: 350,0
Батламж болон бусад зүйлс дагалдана.
Хүргэлт үнэгүй