Монголын урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Монголын урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар

Монголын урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар Урлаг нь хүний уран төсөөллийг амилуулсан бүтээл юм

17/03/2026
НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЖИГҮҮРТ ХАВРЫН ӨНГӨ” НЭРТЭЙ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Монголы...
16/03/2026

НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЖИГҮҮРТ ХАВРЫН ӨНГӨ” НЭРТЭЙ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Урчуудын Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнд орон нутгийн зураачдын байгаль дэлхий, үндэсний өнгө төрх, хүний дотоод ертөнц, нийгмийн амьдралыг илэрхийлсэн нийт 25 бүтээлийг дэлгэн үзүүлэв.
Гол зорилго нь дүрслэх урлагийн үнэ цэнийг сурталчлах, орон нутгийн урлагийн хөгжлийг дэмжих, залуу уран бүтээлчдэд урам зориг өгөхөд оршино.

“Жигүүрт хаврын өнгө”  уран бүтээлийн үзэсгэлэнАймгийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд2026.03.13-31 нд Нээлт: 14:00 цаг...
11/03/2026

“Жигүүрт хаврын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэн

Аймгийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд

2026.03.13-31 нд
Нээлт: 14:00 цагт

🇲🇳Монгол түмэндээ XVII жарны  “Сүрээр дарагч" хэмээх “Гал морин” жилийн  сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!Та бүхэн Сар...
19/02/2026

🇲🇳Монгол түмэндээ XVII жарны “Сүрээр дарагч" хэмээх “Гал морин” жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

20/03/2025

“Өчигдөр, Өнөөдөр” Усан будгийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн

Монголын урчуудын эвлэл, Монголын Уран зургийн галерей хамтран өнөө цагт усан будгийн төрлөөр бүтээлээ туурвиж буй уран бүтээлчид болон уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Шилдэг уран бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейн танхимд үзэсгэлэн болгон дэлгэхэд таатай байна.

1. Үзэсгэлэнд оролцогчдын хамрах хүрээ
- Усан будгийн төрлөөр бүтээл туурвидаг нийт уран бүтээлчид

2. Бүтээлд тавигдах шаардлага
- Жааз, Өлгүүр, Тороос Бүрэн хангасан байх.
- Бүтээлийн /Зохиогчийн нэр, Хэмжээ, он, Техник/ нь гүйцэт тэмдэглэсэн байх
- Зохиогчийн эрхийг хангасан, аливаа бүтээлээс хуулбарлаагүй байх.
- 80%-аас доошгүй , усан будгийн техник , орсон байх. Жич: Бүтээлд он заахгүй болно.

3. Бүтээл хүлээн авах
- Бүтээлийг 2025 оны 4 сарын 9,10,11-нд
- Монголын уран зургийн галерейн 2 давхарт
- 10:00-17:00 хүртэл хүлээн авна.

19/03/2025
Соёлыг бүтээлч сар 2024 аяны хүрээнд хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түүхээ судлах, эх орноороо бахархах ү...
30/12/2024

Соёлыг бүтээлч сар 2024 аяны хүрээнд хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түүхээ судлах, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Соёл Урлагийн газар, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулсан “Өвлөн бүтээх Өнөө ирээдүй” сэдэвт гар зургийн улсын уралдаанд амжилттай оролцсон Баян-Өлгий аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн 12б ангийн сурагч А.Еркегүл мөн Улаанхус сумын Согог багийн ЕБ-ын 10а ангийн сурагч Х.Айдана нарт гар зургийн улсын уралдааны шагналыг Салбарын тэргүүн А.Хайрат гардууллаа.
@подписчики

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024" АЯНЫ ХҮРЭЭНД “ӨВ УЛАМЖЛАЛАА ТАНИН МЭДЬЕ” СОЁЛЫН ӨВИЙГ ТАНИН МЭДЭХ, СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА...
11/11/2024

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024" АЯНЫ ХҮРЭЭНД “ӨВ УЛАМЖЛАЛАА ТАНИН МЭДЬЕ” СОЁЛЫН ӨВИЙГ ТАНИН МЭДЭХ, СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ

Хүүхэд, залуучуудад өв уламжлалаа танин мэдэх, соёлын өвийн боловсрол олгох, өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өв уламжлалаа танин мэдье” арга хэмжээнд Монголын Урчуудын Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын удирдах албаны гишүүн уран гарт сийлбэрчин Х.Кагбатдолда оролцов.

Уг арга хэмжээнд МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 61 оюутан залуучууд мөн ЕБ-ын 6 дугаар сургуулиас 76 сурагч нийтдээ 137 хүүхэд, залуучууд хамрагдсан байна.

Address

Bayan-Ulgey
Ul'gey
83000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын урчуудын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category