08/05/2026
❤️🔥🔔“Дурсамж 2026” төгсөгч оюутнуудын хүндэтгэлийн арга хэмжээний удирдамж ⏳🪄
Зорилго: Хүндэтгэлийн арга хэмжээгээр дамжуулан төгсөгч оюутнууд болон эцэг эхчүүдэд дотуур байр, сургуулийн орчин дахь амьдралын үнэ цэн, дурсамжуудыг урлагийн үзүүлбэр, танилцуулгаар илэрхийлэх.
Зорилт:
🔔Төгсөгчдөд дурсамж сэргээх урлагийн үзүүлбэрийг хүргэх
🔔 Эцэг эхчүүдэд дотуур байрны орчныг таниулах
🔔Эргэх холбоог дэмжих.
Хаана: МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн урлаг заал
Хэзээ: 2026.05.14 19:00 цагт
Хамрах хүрээ: Эцэг эх, багш, ажилчид, I-IV-р курсын оюутнууд
Хөтөлбөр :
1. Нээлтийн үйл ажиллагаа
2. Морин хуурын аялгуу
3. 1,2-р Дотуур байрны зөвлөлийн бүжгийн хамтлаг мэндчилгээ
4. 1,2-р дотуур байрны зөвлөлийн мэндчилгээ
5. Гоцлол дуу
6. Трио дуу
7. Хөгжөөнт тогоом 1
8. Нууц 1
9. FLEXA бүжгийн хамтлагийн мэндчилгээ
10. Гоцлол Дуу
11. Гоцлол Дуу
12. Хөгжөөнт тоглоом 2
13.Яруу найраг
14.Нууц 2
15.Хошин үзүүлбэр
16.Хаалтын үйл ажиллагаа
Харцаар ойлголцсон нөхөрлөл зүрхэнд үлдэж
Холын замд биднийг салгах цаг ирсэн ч,
Хүний амьдрал ахиад биднийг өөрөөр нэгтгэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ :
МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар
сургуулийн 1,2-р дотуур байрны зөвлөл