31/05/2025
Удирдамж
1. Тэмцээний нэр:
“2M Esport Center championship 2025”
2. Зохион байгуулагч:
(2M Esport Center) Дорноговь аймаг - Сайншанд хот – Нарлаг шанд хотхон – 50 байр
3. Тэмцээний зорилго:
Оюутан залуус болон цахим спорт сонирхогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, CS2 тоглоомын ур чадварыг хөгжүүлэх, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагааг дэмжихэд оршино.
4. Оролцох нөхцөл:
• Баг бүр 5 гишүүнтэй байна.
• Бүх гишүүд 16-аас дээш настай байх
• Баг бүр 200,000₮ бооцоо төлнө
• Бооцооны бүртгэл багийн бооцоо орсон үед баталгаажна
• Тоглогчид STEAM дээр албан ёсны CS:GO (CS2) хувилбараар оролцоно
5. Бүртгэл:
• Бүртгэлийн хугацаа: (2025 оны 06-р сарын 01 – 6-р сарын 13 өдөр хүртэл)
• Бүртгэлийг дараах хэлбэрээр авна:
Утас: 88867254
Facebook хуудас: (2M Esport Center page)
6. Тэмцээний хугацаа:
• Тэмцээн эхлэх: (2025 оны 06-р сарын 14 өглөө 10 цагт)
• Тэмцээнийг LAN хэлбэрээр зохион байгуулна.
7. Тоглолтын формат:
• Double elimination (хоёр удаа хожигдвол хасагдана)
• BO3 (түрүүлж 2 map хожсон баг)
• Map pool: Mirage, Inferno, Dust2, Nuke, Anubis, Ancient, Train
8. Шагналын сан:
• 1-р байр: Мөнгөн шагнал + Өргөмжлөл + Шилжин явах цом
• 2-р байр: Мөнгөн шагнал + Өргөмжлөл
• 3-р байр: Мөнгөн шагнал + Өргөмжлөл
(Шагналын сан нь оролцогч багийн тооноос хамааран өөрчлөгдөнө)
MVP тоглогч 1 – Мөнгөн шагнал + Өргөмжлөл
9. Дүрэм, журам:
• Хууль бус програм (cheat) ашиглахыг хатуу хориглоно
• Тоглолтын явцад disconnect хийсэн тохиолдолд 5 минут хүлээнэ
• Спортын ёс зүйтэй байдал шаардана (бусдыг доромжлох, хараалын үг хэрэглэх хориотой)
• Багууд тоглолтод 5 минутаас илүүгүй хугацаанд бэлэн байх ёстой
10. Харилцах:
• Тэмцээний техникийн зөвлөгөөн 2025 оны 06 сарын 13нд 12цагаас 2M esport center-д явагдана.