24/07/2025
🌊 Зүүнхараа хийлдэг усан парк🌈🌤️
🎈 Тавтай морилно уу!
🌤️Халуун зунаар сэрүү татах хамгийн хөгжилтэй аялал бол Зүүнхараагийн хийлдэг усан парк!
🤗🌊Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ инээд хөөр, усаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэхийг хүсвэл хүрэлцэн ирээрэй😁
⠀
💙 Таны аюулгүй байдал, тав тух бидний нэн тэргүүний зорилт учраас дараах заавар, анхааруулгыг анхааралтай уншиж танилцаарай.
🎒 Ирэхдээ авчрах зүйлс:
1. 👙 Зориулалтын усны хувцас, малгай
/Биеийн хэлбэрт тохирсон, усанд ороход аюулгүй, биед эвтэйхэн цэвэрхэн хувцас/
2. 🧴 Алчуур болон хуурай солих хувцас
3. 👶 Хэрэв хүсвэл углааш (гулгах, хальтрахаас сэргийлнэ)
🚨 Дотроо мөрдөх чухал зүйлс
👧 Хүүхдүүдийн аюулгүй байдал:
🤱🏼5 хүртэлх насны хүүхэд заавал асран хамгаалагчын хяналтан дор орно
‼️Гүйх, хашхирах, түлхэх зэрэг үйлдлийг хийхгүй байхыг хүүхэддээ сануулах
🧯 Аюулгүй байдлыг хариуцсан ажилтны зааврыг дагана.
👨👩👧 Эцэг эхчүүд, томчууд:
1. 🚸Өөрийн дагуулж ирсэн хүүхэддээ бүрэн хариуцлага хүлээнэ
2. ⛔️Ажилтны зааврыг дагаж, бусдад саад болохоор үйлдэл хийхгүй байх
3. ⚠️ Архи, согтууруулах ундаатай хүн парк руу нэвтрэхийг хориглоно
4. 📵 Гар утас, камер усанд унагах эрсдэлтэй тул болгоомжтой байх
🚯 Ариун цэврийн соёл:
♻️Хогоо зориулалтын хогийн саванд хийнэ
🚾Ариун цэврийн өрөөг зааврын дагуу цэвэрхэн хэрэглэх
🚫 Хориотой зүйлс:
🔒 Усны талбайд:
❌Цахилгаан хэрэгсэл, үнэт зүйл, тоглоом, хоол авч орохгүй байх
❌Архи, согтууруулах зүйл хэрэглэсэн тохиолдолд нэвтрүүлэхгүй
❌ Усан санд шээх, бохир зүйл хийхийг хатуу хориглоно
🆘 Ямар нэг асуудал, эрсдэл гарвал ажилтанд шууд хандах
🎉 Хүүхдийн инээд цалгисан, мартагдашгүй өдрүүдийг хамтдаа бүтээцгээе!
📍 Байршил: Зүүнхараа наадмын талбайн ард
⏰ Ажиллах цаг: Өдөр бүр 11:00-20:00
📞 Утас: 99799088, 94247450