Шарын Гол Соёлын Төв албан ёсны хуудас

Шарын Гол Соёлын Төв албан ёсны хуудас Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шарын Гол Соёлын Төв албан ёсны хуудас, Cultural Center, Sharyn Gol, Darkhan.

Шарын гол сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/67 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, Соёлын төв...
31/07/2026

Шарын гол сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/67 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, Соёлын төвийн албан хаагчид өвөлжилтийн бэлтгэл ажил, урсгал засварын ажлыг хийж байна.

28/07/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивали наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 💃 Албан тушаал: Бүжгийн багш  Тавигдах шаардлага:• Бүжиг, урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсролтой ...
28/07/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
💃 Албан тушаал: Бүжгийн багш

Тавигдах шаардлага:
• Бүжиг, урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсролтой
• Ардын болон орчин үеийн бүжгийн мэдлэг, ур чадвартай
• Хүүхэд, залуучуудтай ажиллах чадвартай
• Тайзны соёл, уран сайхны мэдрэмжтэй
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Хариуцлагатай, ёс зүйтэй
•Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

• Соёлын төвийн бүжгийн дугуйлан, сургалтыг хөтлөн явуулах
• Сумын урлаг соёлын арга хэмжээнд бүжгийн үзүүлбэр бэлтгэх
• Хүүхэд, залуучуудын авьяасыг нээн, хөгжүүлэх

Бүрдүүлэх материал
• Төрийн албан хаагчийн анкет /CV/
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• 1 хувь цээж зураг

☎ Холбоо барих утас: 99790550

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР💼 Албан тушаал: Музейн сан хөмрөгч📍 Ажлын байр: Шарын гол сумын Соёлын төвТавигдах шаардлага:✔ Музей с...
28/07/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

💼 Албан тушаал: Музейн сан хөмрөгч
📍 Ажлын байр: Шарын гол сумын Соёлын төв

Тавигдах шаардлага:
✔ Музей судлал, түүх, соёлын өв, архив, номын сангийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
✔ Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
✔ Баримт бичиг боловсруулах, бүртгэл хөтлөх ур чадвартай.
✔ Хариуцлагатай, үнэнч шударга, нягт нямбай.
✔ Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай.
✔ Соёлын өвийг хадгалан хамгаалах үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ ханддаг.
✔ Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

☎ Холбоо барих утас: 99790550

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАРШарын гол сумын Соёлын төвд дараах ажлын байранд урьж байна.💼 Албан тушаал: Нягтлан бодогч  📍 Шарын го...
28/07/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Шарын гол сумын Соёлын төвд дараах ажлын байранд урьж байна.

💼 Албан тушаал: Нягтлан бодогч
📍 Шарын гол сумын Соёлын төв

Тавигдах шаардлага:
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой

• Нягтлан бодох бүртгэлийн программ, компьютерийн хэрэглээний программууд (Word, Excel) дээр ажиллах чадвартай

• Санхүүгийн тайлан, тооцоо гаргах чадвартай

• Хариуцлагатай, нягт нямбай, үнэнч шударга

• Багаар болон бие даан ажиллах чадвартай

• Төсвийн байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажилласан

•Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /CV/
• Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• 1 хувь цээж зураг

☎ Холбоо барих утас: 99790550

Таныг найрсаг хамт олонд урьж байна.

28/07/2026
05/07/2026

Gen-Z үеийнхний тренд болоод байгаа дуу мөн бээз

05/07/2026
🇲🇳Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820,  Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр, Ардчил...
05/07/2026

🇲🇳Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр, Ардчилсан хувьсгалын 36 жил, Шарын гол сумын 64 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийт уран бүтээлчид, сурагчиддаа нутгийн зон олныхоо зүгээс талархснаа илэрхийлье.

Энэ сайхан зургуудыг гэрэл зургийн хальсанд буулгаж өгсөн Баттулга танд баярлалаа.

ШАРЫН ГОЛЧУУД ТА БҮХЭН МИНЬ ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.

05/07/2026

Мотив хамтлагийн ахлагч Шарын гол сумын ууган хүү Жижгээ Б.Эрдэнэбаяр маш их баярлалаа

Address

Sharyn Gol
Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шарын Гол Соёлын Төв албан ёсны хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share