DZ NIGHT Karaoke

DZ NIGHT  Karaoke Successors of Mongol History, Travel and tour company.

Цаана чинь Хамт олноороо караоке орвол ийм арга тактиктай ордог юм байна шүү!!! 1. Ороод шууд захиалга өг гэхдээ давруу ...
13/05/2026

Цаана чинь Хамт олноороо караоке орвол ийм арга тактиктай ордог юм байна шүү!!!

1. Ороод шууд захиалга өг гэхдээ давруу монгол зангаа мартаж болохгүй бүх зүйлээ 2-р үржүүлж захиал 2. Захиалга ирэнгүүт шууд тооцооны хуудсаа аваад бүгдэд нь хуваагаад шууд хийчих.. Төгсгөлд нь муриачид явж үлдсэн нь хохирохгүй 3. Уудаггүй хүн байвал 50% хувийг л ав.. Тэр хөгжилтэй байхыг хүссэн.. Бүтэн авбал дараагын шоунд явахгүй л байх 4. Тооцоо дуусангуут санаа амар дуугаа эхлүүл 5. Дуучид нь эхлээд дуулчих эрүүлдээ амар.. гэнээ😝😝🤣🤣

11/05/2026
11/05/2026
11/05/2026

Караокед задгай дуулмаар байвал дуулчиж байгаарай.

23/04/2026

🎟️ ТАСАЛБАР ИРСЭЭЭН 😎

Хөөе хүмүүсээ, тасалбар маань газар буугаад удаж байна шүү!
Амжиж ирээд аваарай — “дараа авна аа” гэвэл дараа нь байхгүй шүү 😂

👉 Ирээд авах боломжтой
👉 Залхуурвал хүргүүлээд ч авч болно (VIP мэдрэмж 😏)

⚠️ Анхаар: тасалбар ТООТОЙ!
Хоцорсон хүн “story”-гоор бусдын хөгжилтэйг хараад суух магадлал өндөр шүү 🤭

Яараарай, дараагийн пост “тасалбар дууслаа” байж мэднэ шүү

21/05/2018

Сайханы хөтөл, СЭЛЭНГЭ аймаг.

11/03/2018

 Монгол цаг тоололНар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө...
11/03/2018


Монгол цаг тоолол
Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:

Хулгана цаг – Шөнө дөл 23.40 – 01.40

Үхэр цаг – Шөнө дөл хэлбийх 01.40 – 03.40,

Бар цаг – Гэгээ шарлах 03.40 – 05.40,

Туулай цаг – Үүр цайх 05.40 – 07.40,

Луу цаг – Нар мандах 07.40 – 09.40,

Могой цаг – Нар хөөрөх 09.40 – 11.40,

Морь цаг – Үд дунд 11.40 – 13.40,

Хонь цаг – Үд хэвийх 13.40 – 15.40,

Бич цаг – Нар гудайх 15.40 – 17.40,

Тахиа цаг – Нар жаргах 17.40 – 19.40,

Нохой цаг – Үдэш 19.40 – 21.40,

Гахай цаг – Харуй бүрий болох 21.40 – 23.40 гэсэн цагийг тус тус заадаг.

ӨДРИЙН САЙН ЦАГУУД:

Хулгана, Морь өдрийн: Хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа цаг

Үхэр, Хонь өдрийн: Бар, туулай, могой, бич, нохой, гахай цаг

Бар, Бич өдрийн: Луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр цаг

Тахиа, Туулай өдрийн: Морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цаг

Нохой, Луу өдрийн: Могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг

Гахай, Могой өдрийн: Үхэр, луу, морь, хонь, нохой, гахай цаг

Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ.Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Монгол зурхайд арван хоёр жил чухал үүрэгтэй. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, үхэр, туулай, могой, хонь, бич, тахиа долоо зөөлөн жил, бар, морь, луу, нохой, гахай тав хатуу жил юм. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүннй төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна.

Address

Гандрис худалдааны төвийн хойд талд Говийн оргил төвийн 2 давхарт
Dalandzadgad
040000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DZ NIGHT Karaoke posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category