26/11/2024
Иргэн: Удахгүй идэр есийн хүйтэн эхэлж гадаа шөнөдөө -40 градус хүрнэ. Нохойтой, нохойгоо гадаа тэжээдэг хүмүүс минь тэдэнд зориулж дулаан дэвсгэр тавьж, боломжоороо үүр хийж өгөөрэй. Ямар ч амьд амьтан, (хойд туйлын баавгай л биш бол) үстэй байлаа ч ийм хүйтэнд хөлдүү газар, хүйтэн цасан дээр дагжтал даардаг юм шүү. Доороосоо хайрч байгаа нохой унтаж ч чаддаггүй. Нэмээд хүнд гинжлүүлж, хоол муутай бол бүр ч бэрх байгаа. Амьд амьтанд энэрэнгүй хандацгаая.
Олон хүнд хүргээд өгөөрэй.