22/07/2026
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, БНСУ-ын Чэжү арал дахь Монголчуудын 2-р наадмын үндэсний бөхийн барилдаанд аймгийн начин Отгонцоож, Баттөмөр сумын заан Д.Ядмаа, Болдбаатар, Батмагнай тэргүүтэй аймаг сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас
Завхан аймгийн Яруу сумын харьяат сумын заан Д.Ядмаа түрүүлж
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын начин Ч.Чойжамц үзүүрлэв.
Их шөвөгт: Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн начин Отгонцоож
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн начин Баттөмөр
Дунд шөвөгт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Болдбаатар,
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Б.Батмагнай,
Увс аймгийн Ховд сумын харьяат залуу бөх Б.Өлзийбаяр,
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат залуу бөх Баасанжаргал нар шалгарч уран мэхийг уралдуулан хийж наадамчин олныг баясгав.
Бөхийн барилдааны Хөлийн цэцээр:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Г. Төмөрчулуун,
Завхан аймгийн Баянтэс харьяат сумын заан Б.Батмагнай,
Дархан-Уул аймгийн харьяат Б.Очирхүү
Бөхийн засуулаар: Батлхагва(Саагий),Мөнх-Өлзий, Лхагвасүрэн, Сайнтөр нар ажиллсан бол
Бөх тайлбарлагчаар: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Б.Батмагнай ажиллаж баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.