Ami&ENA

Ami&ENA bb

03/10/2025

***
Хагацана гэдгээ мэдсэн болоод ч тэр үү
Харамлана нэг нэгнээ
Хатсан уруулаа хагартал
Хамгийн арын эгнээнд

Enerel

03/10/2025

Дахиад л чамайг зүүдэллээ. Тэгж их санасан юм байхдаа 🥺😔

05/09/2025

Хүсэх л юм бол.
Хүсэх л юм бол бүхнийг нь уучлаад хайрлана.Хүсэх л юм бол хаана ч байсан очоод уулзна.Хүсэх л юм бол юу хийж байгаагаа ямар байдалтай байгаа хэлмээр санагдана.Хүсэх л юм бол хэн ч байсан хүндлээд харьцана. Хүсэх л юм бол хичнээн ядар ч байсан ч сайхан амраарай гээд хэлнэ.
Хүсэх л юм бол....

05/09/2025

Чиний харцанд би өөрийн сул талыг хардаг, чиний инээдэнд би өөрийгөө уучилдаг, чиний дуу хоолойд би тайвшрал олдог.

Амьдралдаа би олон хүнтэй уулзаж, олон замаар алхсан ч, хэн ч чинийх шиг гүн мэдрэмж төрүүлээгүй. Чи миний сэтгэлийг хөдөлгөхдөө айлгаж, бас илааршуулж чадсан цорын ганц эмэгтэй.

𝐒𝐄𝐑𝐔

- Гомдоогоод байхад хайрлаад л байдаг юм гэнэлээ эмэгтэй хүн.❤️- Гомдохоо больсон цагтаа..Хайртай ч хайргүй юм шиг хаяаа...
27/08/2025

- Гомдоогоод байхад хайрлаад л байдаг юм гэнэлээ эмэгтэй хүн.❤️
- Гомдохоо больсон цагтаа..
Хайртай ч хайргүй юм шиг хаяаад явж чаддаг юм гэнэлээ эмэгтэй хүн.❤️

27/08/2025

🫀

🥺😢
20/08/2025

🥺😢

Хүн заримдаа өөрт хамгийн үнэ цэнэтэй зүйлийг гартаа атгаж байгаа мөртлөө, салхи шиг хийсч одохыг нь зогсоож чаддаггүй.

Учир нь бидний атгалт заримдаа сул, заримдаа хэт чанга байдаг. Сул атгавал алддаг, хэт чанга атгавал өөрөө цөхөрдөг.

𝐒𝐄𝐑𝐔

  🤍Би баярладаг. Тэр хүн миний амьдралд ердөө л хэсэгхэн хугацаанд орж ирээд, чимээгүйхэн одсон ч түүндээ би үргэлж тала...
12/08/2025

🤍
Би баярладаг. Тэр хүн миний амьдралд ердөө л хэсэгхэн хугацаанд орж ирээд, чимээгүйхэн одсон ч түүндээ би үргэлж талархаж явдаг.
Яагаад гэвэл, тэр л надад урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай мэдрэмжүүдийг мэдрүүлсэн.
Би анх удаа зүрх сэтгэлээ бүрэн зориулж, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүний төлөө сэтгэл догдлон, зүгээр л түүнийг харах төдийд зүрх минь бүлээцэж, аз жаргал дүүрэн болдгоо ойлгосон.
Түүнтэй хамт байх мөчүүдэд амар амгалан намайг нөмрөн авч , хүн хайрлахын мөн чанар болон хайрлуулна гэдэг ямар гайхамшигтай болохыг би мэдэрч чадсан.

Хэрвээ тэр хүн миний амьдралд байсангүй бол залуу насны үерхэл, анхны гэгээлэг хайр ямар үнэ цэнтэй, нандин байдгийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан.

Намайг тийм сайхан хайраар хайрлаж, тийм гэгээлэг мэдрэмжийг бэлэглэсэнд нь би чин сэтгэлээсээ талархдаг.
/Хайртай чамд зориулав. 🤍

Address

Korea
Cheonan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ami&ENA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category