Movielogi

Movielogi Movie review, teaser, trailer review 🎬🎥

"ЗӨӨЛӨНӨӨР ХАШХИРСАН НЬ""Баавгай болохсон" УСК-ны сэтгэгдэл1. ДААХ АЧААКиноны үйл явдал энэ цаг үед өрнөнө. Өлзийбат бол...
20/01/2024

"ЗӨӨЛӨНӨӨР ХАШХИРСАН НЬ"
"Баавгай болохсон" УСК-ны сэтгэгдэл
1. ДААХ АЧАА
Киноны үйл явдал энэ цаг үед өрнөнө. Өлзийбат бол айлын том хүү. Аавыг нь энэ харгис хатуу, хүйтэн, саарал хот залгичихажээ хөөрхий. Хагас өнчин. 3 дүү, ээжийнхээ хамт амьдрах хүүд үүрэх, даах ачаа дэндүү их. Түүныг хүүхэд гэж томьёолох зүйл арван жилийн форм, физикийн хичээл байхаас өөр зүйл түүнд даанч үгүй. Хүүхдээрээ том хүн болсон нэгэн. Кино хараалын үгээр эхлэхээс авахуулаад асар их хүнд хэллэг орсон нь орчин, амьдралын барааныг хүмүүст шууд наах шиг. Хэлсэн үгс нь муухай байгаа ч зөвшөөрөгдөх хэм хэмжээндээ хоолонд хийсэн давс шиг таарч. Зарим кинонд эдгээр үгс наалддаггүй бол харин энэ кинонд наалдах шиг наалдлаа. Өлзийбатыг хүүхэд нас хаана хэдэн настайд нь дуусав даа гэх бодол төрнө. Магадгүй их хотын эрээн саарал өдрүүд дотор ороод замхарсан бололтой.
2. ДААХГҮЙ АЧАА
Өлзийбат шантарсангүй харин ээж шантарлаа. Ээжийн хувьд энэ хот даахааргүй том ачаа нь байжээ. Өнчин хэдэн хүүхдүүд нь нуруун дээр нь суугаад аалж шиг нуруунаас нь мэрж идэх мэт түүнд санагдсан юм шиг. Арга барьсан түүний архитай нөхцсөн өдрүүд нь үр хүүхэд нь үргэлж хэрүүл уруул л авчирна. Ээжийн дүр хэтэрхий арчаагүй санагдах. Түүнийг өмхий нойл угаах хүсэлгүй байгаа нь, үр хүүхэдээ бодолгүй нүүрс биш архи хэрэглэж байгаа нь цухалдуулмаар. Хүүхдүүдээсээ ч ухаан дутмаг байгаа нь харагдана. Согтуу гэрт ирдэг хэсэг бол түүнийг даахгүй ачаандаа дарагдсан хүний үг сонсогдоно. Гэвч эцэг, эх байх гэдэг шантарлаа гэж шал угаахаа больж болохгүй л хүнд хариуцлага санагдана.
3. ДҮРҮҮДЫН ДҮР
Энэ кинонд сул эсвэл хэрэггүй мэт санагдах дүр байхгүй нь хамгийн их таалагдав. Алтан хөрш, Ардын багш, сургуулиа хаясан хүү, хороо хорныхон, шударга нагац эгч, ахынхаа ачааг дэмнэлцэх дүү нар гээд маш сайн бодож, олон жилийг бүтээлдээ зориулсан нь харагдана. Хөрш өвөө бол хамгийн түшигтэй дүр шиг. Хөөрхий ядарсан хүүхдүүдэд туслаж байгаа бус хүнд нь мөн чанарт нь туслаж байгаа нь таалагдав. Удаагүй үнэгүй будаа тараана гэж хорооны эгч хүртэл бүгд өөрийн гэсэн даалгавартай ирээд даалгавараа 100% биелүүлсэн санагдана.
4. ГОЙД ҮЗЭГДЭЛ ҮЗЭГДЭЛҮҮД
Энэ кинод муу болчихлоо доо гэсэн хэдэн сцен байсан ч гойд сайн сценүүд дэндүү олон байсан нь мууг бараг мартуулчих шиг. НЭГТ: Ээждээ уурлаад хаалга саваад гарч явах Өлзийбат өвөөгөөс тамхи авч татаад найзындаа очдог хэсэг. Гайхалтай кадрын хэлэмжтэй сайн үзэгдэл. Найзындаа бүжиглэдэг дууны үг хүртэл үзэгчидэд нэгэн зүйлийг хэлээд байх шиг. ХОЁРТ: Нагацынхаа ирээд ширээнд дээр сонин шиддэг хэсэг. Бас л биднийг доромжилж чадаж байгаагүй гэсэн тэр тоглолт нь гойд санагдав. ГУРАВТ: Оршуулга. Зарим зүйлыг товч бичихгүй бол залхаах шинжтэй. Тэнд Өлзийбатын өвөөд хэлдэг текст гол зурах шиг санагдсан. Ер нь маш сайн олон хэсэгтэй.
5. ТОВЧХОН ДҮГНЭХЭД
Би өөрөөсөө асуудаг "Ямар киног сайн кино болдог юм ?" гэдэг бодлынхоо хариултанд нэг алхам дөхөх шиг надад санагдлаа. Үнэн кино. Худлаа зүйлгүй, хэт уран сайхангүй байгаа нь өөрөө том уран сайхан ч юм шиг. Амьдралд ялагдах гээд байх шиг санагдаж байгаа арван жилийн хүүхдийн тухай кино боловч ардуураа олон зүйлийг тээж яваа юм шиг. Өлзийбатад тоглосон хүүд хамгийн том талархал. Утаа бол энд хамгийн том шалтгаан нь гэж би харсангүй. Бүгд хичээх ёстой гэдгийг л харлаа. Сайн бүтээл болжээ. Зарим хүмүүс муу зүйлсийг нь ярих л байх та нарт тэр зайг нь үлдээе. Эцэст нь мөнгө биш жинхэн бүтээл хардаг хүнээс ийм л кино гардаг юм.....МӨНГӨНД МӨН ЧАНАРАА ХУДАЛДСАН, ХУДАЛЧ уран бүтээлч АХ ЭГЧ НАРАА.....
If Only I Could Hibernate \ Баавгай Болохсон
#БААВГАЙБОЛОХСОН

"Баавгай болохсон" УСК үзлээ. Үнэхээр чанартай, гайхалтай сайн уран бүтээл болжээ ❤️❤️❤️ Удахгүй review оруулнаа. Багт х...
14/01/2024

"Баавгай болохсон" УСК үзлээ. Үнэхээр чанартай, гайхалтай сайн уран бүтээл болжээ ❤️❤️❤️ Удахгүй review оруулнаа. Багт халуун баяр хүргэе 🎉🎉

“ЗҮҮДНИЙ КАФЕ”-Д ЗОЧЛОХУЙ/ “Зүүдний кафе” УСК-ны сэтгэгдэл /2024 оны 01 сарын 01 өдөр. Найзынхаа урилгаар “Зүүдний кафе”...
09/01/2024

“ЗҮҮДНИЙ КАФЕ”-Д ЗОЧЛОХУЙ
/ “Зүүдний кафе” УСК-ны сэтгэгдэл /
2024 оны 01 сарын 01 өдөр. Найзынхаа урилгаар “Зүүдний кафе”-д зочлох зол тохиолдов. Шинэ оны эхний өдөр уран бүтээлчдийн нээлт хийсэн нь, кино театруудын систем, серверт алдаа гарсантай давхцаж, багагүй цагийг хий эргэж өнгөрөөв. Кино театр, тухайн киноны уран бүтээлчдийн давхар хариуцлагагүй нь асуудал энд яригдах ч нэгэнт ирсэн дээрээ үеийн залуучуудынхаа уран бүтээлийг үзэлгүй өнгөрөөж чадсангүй. Киноны уран бүтээлчдийн бараг 98% нь дан залуу уран бүтээлчид. Энэ нь миний үзэх хамгийн том шалтгаан байлаа. Кино эхэллээ. 21:30 минут.
1. ЗҮҮД БА БОЛОМЖ
Хэрвээ чамд нэг хүнийг энэ хорвоо дээр авч ирэх боломж олговол хэнийг авч ирэх вэ? Магадгүй энэ өгүүлбэрээс л энэ киног хийх эхлэл тавигдсан байх. Ганцхан энэ өгүүлбэр бүх хүнийг хэсэг, эргэцүүлэн бодох хугацааг өгөх нь гарцаагүй. Хүмүүс хамгийн хайртай хүнтэйгээ л гэж хариулах нь гарцаагүй. Аав, ээж, найз, эмээ, өвөө гэх мэт...
Буйдхан тосгонд амьдардаг, цэцгийн дэлгүүрийн худалдагч Анарын хувьд хайртай залуугаа алдсан сэтгэлийн шаналалтай хүнд өдрүүдийг туулж яваагаар кино эхэлнэ. Тосгон, бороо, цэцгийн дэлгүүр үзэгчдэд тааламжтай, эсвэл гунигтай мэдрэмжийг өгөхийг зорьжээ. Анарын хувьд өдөр хоногийг зүгээр л өнгөрүүлж амьдарч байгаа нь түүний дүрийн хувцаслалт, гадаад төрх, гэр доторх орчноос нь харагдана. Таагүй, тухгүй мэдрэмжийг төрүүлэхийг найруулагч магадгүй хүссэн байх. Анарт түүнийг дэмжих өөдрөг эрэгтэй найз /Д. Билгүүнболд/, хэтэрхий эмо аав /Б.Баатархүү/ хоёр бий. Анар цэцгийнхээ хүргэлтийг хийх гэж яваад нэгэн кафед орно. Яг л Кавагүчи Тошиказү-гийн “Кино хөрөхөөс өмнө” хэмээх зохиол дээр гардаг шиг. Кафены орчин, түүнд олгож байгаа боломж зэргээс нь харахад тун төстэй. Санаандгүй тохиолдол гэхэд хэтэрхий адилхан байгаа нь эргэлзэхэд хүргэнэ. Кафе эзэн эмэгтэй /Г. Ундармаа/ усан бороонд норсон Анарт гайхалтай санал тавьснаар бүх зүйл эхэлнэ. Хэзээ ч ахиж ирэхгүй боломж хаана биелэх боломжтой вэ? ЗҮҮД БА БОЛОМЖ...
2. ДҮРҮҮД БА ДРАМТУРГ
Энэхүү кино нь тун цөөн дүртэй. Дээр дурдсанчлан Анарыг дэмжих өөдрөг эрэгтэй найз /Д. Билгүүнболд/, хэтэрхий эмо аав /Б.Баатархүү/, Кафе эзэн эмэгтэй /Г. Ундармаа/, Анарын хайртай залуу /Б. Сайханбилэг/ гэх цөөн дүртэй байх нь тэдний нуруун дээрх ачаа төдий хэмжээгээр ихэссэн гэж үзэж болохоор. Гэвч дүрийн өөрийн мөн чанар, драмтургитай амьдарч чадсан уу? гэхэд хэцүүхэн. Жишээ нь Анарын дүр орон гаран сэтгэцийн эмгэг эсвэл мөн чанарын холимог нэгдэл шиг. Найруулагчийн шийдэл, шийдвэр байж болох ч үе үе контент хийдэг MEDQ-гийн Анар харагдана. Угтаа бол энэ дүр хөгжих цааш амьдрах бүрэн боломжтой өгөгдөлтэй дүр. Сайханаагийн дүр, шалтгаан тодорхойгүй үхэл. Эмх цэгцгүй үйл явдлууд. Гэхдээ жүжигчин Б. Сайханбилэг өөрийн дүрийг зөвтгөх гэж хичээсэн харагдана. Гадаад төрх, дотоод сэтгэл зүйн нь бусад дүрүүдээсээ илүү байсан гэж дүгнэж болохоор. Анарыг дэмжих өөдрөг эрэгтэй найз /Д. Билгүүнболд/ уг киноны чимэг дүрийг үүргийг ганцаар нуруундаа үүрсэн ч үүрсэн ачаа нь дэндүү хүндэдсэн эсвэл даагаагүй бололтой. Онц сонирхол, чухал үүрэггүй. Дүр уг нь жинхэнэ андыг харуулж болох ч ЖАНД болоод дуусав. Энэ киноны хамгийн сул дүр хэтэрхий эмо аав /Б.Баатархүү/. Гавьяатыг гайхалтай чадварыг гайхалтай ашиглаж, сэргэлэн ажилласангүй санагдах нь хайран. Төгсгөл дээрх үйл явдал бол илүү л санагдах. Кафе эзэн эмэгтэй /Г. Ундармаа/ ухаантай юм ярилаа гээд хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл гэж бий. Хувцаслалт гял цал байдал нь дүрийн тоглолтыг булаачихсан юм шиг санагдсан. Хэлэх үгийг нь сонсох нь чухал ч энгэрийн алчуурын тод өнгө ийш тийш бодол сарниулна. Үлгэрийн эсвэл зүүдний ч юм шиг орон зайд энэ дүрийг илүү амьдралд ойрхон авч ирсэн бол. Зарим зүйлдээ уусаж шингээд байх шиг.
3. БҮХЭЛДЭЭ....
Зураг авалт, гэрэлтүүлэг, өнгө шүүлт, нүүр будалт маш сайн. Зарим хүмүүсийн хувьд хэтэрхий гял цал юм шиг гэж ярьж байсан ч надад бол тун дажгүй санагдсан. Зураач, хөгжим, хоёр бол тийм ч сайн гэж хэлэхээргүй, гойд зүйлгүй. Аавын ажлын газрын “Цуйван авбал пиво үнэгүй” гэсэн бичиг зураачийн ажлынхан дүнг харуулна. Эмх цэгцгүй гэр орон бол ярих ч юм биш. Зураг авалтын шийдлүүд нь сонирхолтой, өвөрмөц планууд, драмтургиндаа тохирсон гэрэл гээд зураг авалтын баг тун сайн ажиллажээ. Найруулга, зохиол дээр алдсан санагдана. Харилцан яриа хэтэрхий модон, кинон дундуурх реклам зар сурталчилгаа хэмжээнээс давсан. /MEDQ-гийн төлбөртэй контент шиг/ Уг нь тэдэнд дэндүү их эрх чөлөө байсан. Буйдхан тосгон, цэцгийн дэлгүүр, зүүд , кафе, эргэж ирсэн хүн гээд л тэд өмнө нь хэн ч хараагүй өнцгөөр хийсэн нь найруулагчид хамгийн том эрх чөлөөг өгснийг тултал нь ашиглаж чадаагүй юм шиг.. Анхны юм бүхэн алдаа оноо дагуулж байдаг. Ямартай зарим нэг ах нарын хүчирхийлэл, гэр бүлийн сулбагар драм, арга ядсан инээдмээс нь алхам холдсон шинэ зүйл байлаа гэж дүгнэж байна. Бид хийж байгаа үеийнхээ залуусыг алга ташин дэмжиж, ардаас нь ташуур өгч байх хэрэгтэй. Халуун баяр хүргэе 🎉🎉🎉
MEDQ media agency

"МАШИНД ТӨРСӨН ТҮҮХ" /шүүмж нийтлэл/...Ачит эхээ арван сар зовоосны эцэстАлаг үр нь болж баярлуулах гэсэн юм биАлаг дэлх...
03/01/2023

"МАШИНД ТӨРСӨН ТҮҮХ" /шүүмж нийтлэл/...Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.....Б.Явуухулан
2022.12.31. Энэ оны сүүлийн өдөр. Хуучин бүхэн улирч шинэ бүхэн эхлэх цаг. Баярын ширээ, халуун гэрээ орхин хөл хүнд эхнэрээ сандруухан аваад, төрөх эмнэлгийн зүг жолоо дарсан эрийн, энэ хорвоогоос авч байсан хамгийн мэдрэмж нь л тэр байсан биз. Удахгүй уулзах үрээ хамгийн ихээр хүлээж, хүсэж буй аав, ээжийн зүрх сэтгэлийн унаж яваа машинаас нь ч хурдан төрөх эмнэлэгт хүргэчихсэн байх. Гэрээс эмнэлэг хүрэх тэр холгүй зай энэ хорвоогийн хамгийн урт зам ч байсан биз ээ. Баярын орой олны хөл хөдөлгөөн ч даанч их. Эмнэлгийн үүдэнд хамгийн хурдаараа очоод эмч сувилагчаас эхнэрээ төрөх гэж байна гэж хэлсэн ч тэнд “түүнийг наашаа” гэх хүн даанч олдсонгүй. Тэдэнд зав байсангүй. Гэхдээ оршин суугаа хаягийг нь мэдэх зав бол байлаа. Яарч сандарсан хүнд юун баримт, бичиг байх билээ. Тэднийг шавдуулж, хирдээ учирласан ч “баярын өдөр ээлж нь таарсан эмч нар даанч их ууртай”. Гарахаас өөр боломж байсангүй. Түүнийг машиндаа хүрэхэд хэдийн хүүхдийн толгой нь гарсан байжээ. Айдас бас сандрал, гомдол. Алгын чинээ цаас нэхэж албаны шаардлага тавьсан тэдний хүн чанар, эмчийн ёс зүйн эмнэлгийн шүүгээндээ хэвтэх дипломын завсар хавчуулаастай бололтой. Ахиад л орлоо. Тэдэнд хамгийн чухал жирэмсэн эхийг бус “ирж, төрж болно” гэсэн албан баримтыг нь аваад айж, сандран ахин орлоо. Жижүүр эмч тэнд байсангүй. Хажуугийн өрөөндөө баярын тоорт хувааж байхад хашхирсан эр орж ирээд дургүйг нь ахин хүргэх мэт. Өөрт нь хэрэгтэй баримтаа булааж аваад өнөөх эрийн үгийг сая нэг анзаарч цухалдуухан гарлаа. Идэр есийн хүйтэн төрөх эмнэлэгт бус машиндаа хүүхэд төрлөө. Айдас, түгшүүр, хүнд суртал дундуур алаг хорвоод нэгэн шинэ хүн мэндэллээ. Эх хүүхэд эсэн мэнд. Харин зарим нэг зүйлсийн тухай дуугүй өнгөрч чадахгүй нь. Өнөөх л "Өргөө" амаржих газар, хүмүүсийн хэл ам, хэрүүл тэмцлийн бай болсон дөрвөлжин байшин. Үргэлж л асуудал гаргаж байдаг улсын төрөх эмнэлэг. Цагаан халаад өмссөн улсын эмч нар нь цаанаа л нэг хүйтэн хөндий, хүнд сурталтнууд. Буруу мэдээлэл өгсөн /хүүхдийн аав/ гэж өөрсдийгөө өмгөөлөх эрүүл энхийг элчүүд. Цагаан халаадтай, ширүүн харцтай, тэдний цалинг жоохон ч гэсэн нэмэхгүй бол машинд байтугай гудамжинд жирэмсэн эмэгтэйг төрүүлэхээр хүйтэн сэтгэлтэй хүмүүс болчхож. Цалин биш стрессэндээ ийм үйлдэл хийдэг бол цааш чинь олон сайн эмч нар бий шүү. БИД ХҮН ЧАНАРАА ГЭЭЖ, ХҮНИЙ МӨСӨӨ ХАЙЛУУЛЖ ДУУССАН ЦАГТ Л ЭЦЭС БОЛНО.

Adresse

Berlin

Website

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Movielogi etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Movielogi senden:

Verknüpfungen

Teilen

Kategorie